Трампыг 34 зүйл ангиар яллажээ

Хуучирсан мэдээ: 2023.04.04-нд нийтлэгдсэн

Трампыг 34 зүйл ангиар яллажээ

Трампыг 34 зүйл ангиар яллажээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыг орон нутгийн цагаар Мягмар гаригт баривчлах тушаал гарсан байна. Түүнийг бизнесийн бүртгэлийг хуурамчаар үйлдсэн гэх мэт гэмт хэргийн 34 зүйл ангид буруутган яллажээ. Трампыг яллах дүгнэлтийг Нью-Йорк хотын цагдаагийн газар нэгтгэж, шүүхэд шилжүүлэхэд бэлтгэсэн байна. Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр Трампыг шоронгийн өрөөнд хорих ч юм уу, гарт нь гав зүүхгүй гэнэ. Манхэттен дүүргийн өмгөөлөгч Алвин Браггийн албан газраас АНУ-ын тусгай алба болон Нью-Йорк хотын шүүхийн албаныхантай зөвлөлдөөд, Трампад гав зүүх шаардлагагүй гэж шийджээ.

Трампыг ялласан дүгнэлтийг битүүжилсэн учраас тодорхой мэдээлэл байхгүй боловч порно од Сторми Даниэлст гэр бүлээс гадуурх харилцаагаа нуух гэж мөнгө төлсөн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа төвлөрсөн.

ЭХ СУРВАЛЖ: YAHOO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж