Ч.Сайханбилэг нарыг авчрахаар АНУ-тай эрх зүйн туслалцааны гэрээ байгуулах уу?

Хуучирсан мэдээ: 2023.04.04-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг нарыг авчрахаар АНУ-тай эрх зүйн туслалцааны гэрээ байгуулах уу?

Ч.Сайханбилэг нарыг авчрахаар АНУ-тай эрх зүйн туслалцааны гэрээ байгуулах уу?

УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин улсын Сэбу хотын цагдаагийн газарт баривчилж, хуулийн байгууллагынхан Монголд шилжүүлэн авчрахаар ажиллаж байна.

Тэгвэл Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг АНУ-тай байгуулахаар ажиллаж байгаа аж.  Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БНСУ-ын Сөүл хотноо болсон “Авлигатай тэмцэхэд тулгамдаж буй сорилт, ололт амжилт” сэдвийн хүрээнд Aрдчиллын төлөөх дээд түвшний Энэтхэг-Номхон далайн бүсийн II уулзалтад оролцсон.

Энэ талаар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буанган өөрийн твирттер хуудастаа “Сайн засаглал, хууль дээдлэх зарчим, ил тод байдлын төлөөх амлалтаар дамжуулан авлигатай тэмцэхэд манай ардчилсан орнууд ямар ахиц гаргаж байгаа болон Монгол Улсын үзэл баримтлалыг хуваалцсан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танд баярлалаа” хэмээн жиргэжээ. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуд нь “Элчин сайд ноён Ричард Буанган танд баярлалаа. УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх ажлыг бодитой үр дүнд хүргэхэд хоёр улсын хамтын ажиллагаа нэн чухал. Юун түрүүнд манай хоёр улс эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах ажлыг эхлүүлэх шаардлагатай байна” гэжээ.

Өөрөөр хэлбэл, “Шувуу” ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны явцад гадны улс руу оргон зайлсан хүмүүсийг авчрахад АНУ-тай хамтран ажиллах бололтой. Тус улсад Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын хэд хэдэн хүн амьдарч байгаа гэх мэдээлэл байдаг.

Сануулахад, Монгол Улсын тухайд эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан 20 гаруй орон байдаг бөгөөд мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан 92 хүнийг авчирна гэж Засгийн газраас мэдэгдээд буй.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж