О.Мөнх-Эрдэнэ харцагыг хазайлгах хүчтэн Өвөрхангайд байсангүй

Хуучирсан мэдээ: 2023.04.04-нд нийтлэгдсэн

О.Мөнх-Эрдэнэ харцагыг хазайлгах хүчтэн Өвөрхангайд байсангүй

О.Мөнх-Эрдэнэ харцагыг хазайлгах хүчтэн Өвөрхангайд байсангүй

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний “Pepsi алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдаанд Архангай Өвөрхангай аймгийн багууд учраа тааран барилдсанаас Архангай аймгийн баг 15:10-аар ялалт байгуулж, дөрвөн тойргийн дараах байдлаар дөрөв дэх ялалтаа авлаа.

Архангай аймгийн улсын харцага Б.Зоригтбаатар /2/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /5/, аймгийн хурц арслан С.Сүхбат /3/, цэргийн арслан Л.Отгонбаатар /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /3/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /2/ нийт 15 даваа авсан бол Өвөрхангай аймгийн багт улсын харцага Б.Цэдэнсодном /3/, улсын харцага Ц.Бямба-Отгон /3/, улсын начин Б.Сангисүрэн /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ж.Наранбаатар /2/, улсын начин Б.Лхагвадорж /0/, аймгийн арслан Т.Довчинсэмбээ /2/ нийт 10 даваа авсан юм.

Өнөөдөр/2023.04.04/ 20:00 цагаас Завхан, Төв аймгийн багууд барилдана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж