Твиттерийн шувуу нохойгоор солигдсон шалтгаан

Хуучирсан мэдээ: 2023.04.04-нд нийтлэгдсэн

Твиттерийн шувуу нохойгоор солигдсон шалтгаан

Твиттерийн шувуу нохойгоор солигдсон шалтгаан

Твиттер платформын лого дээрх цэнхэр шувуу “DogeCoin” криптовалютын лого болох нохойны зургаар солигдсон нь хэрэглэгчдийг төөрөлдүүлэв. Энэ нь Шиба Инү нэртэй Японы анч нохой юм. Хэрэглэгч твиттер лүүгээ ормогц тус нохой ганц секунд харагдаад өнгөрнө.

Логогоо нохойгоор сольсон нь Элон Маскийн хошигнол байсан уу, эсвэл платформ хакердуулсан уу, хэн нэг ажилтан сахилгагүйтсэн үү гэдэг нь тодорхойгүй байв. Ажлаас халагдсан эсвэл одоо сэтгэл ханамжгүй ажиллаж байгаа хэн нэг ажилтан ийм зүйлийг хийсэн байх магадлалтай юм.

“DogeCoin” криптовалютыг дэмжихийн тулд пирамид схем ажиллуулж байна гэж Элон Маскийг өнгөрсөн зургадугаар сард буруутгасан. Тодруулбал, АНУ-ын иргэн Кит Жонсон 2019 оноос хойш криптовалютын арилжаанаас хохирсон 258 тэрбум ам.долларын хохирлоо Маскаар төлүүлэх хүсэлт гаргасан юм. Энэ нэхэмжлэлийг хүчингүй болгох хүсэлтийг Элон Маск өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Маскийн өмгөөлөгчид энэ нэхэмжлэлийг уран зөгнөлт зохиол гэж хэлсэн байна.

Нохойны зураг твиттерт заларсан нь хэний ч санаа байлаа гэсэн эцсийн дүндээ “DogeCoin”-ийн ханшийг 25 хувиар өсгөжээ.

Мөн “DogeCoin”-ийн нохойгоор меме зураг хийсэн нь тэр дороо цахим орчинд тарсан байна. Тодруулбал, цагдаад жолооны үнэмлэхээ шалгуулж буй нохойн зургийг Элон Маск өөрөө твиттертээ нийтэлжээ. Жолооны үнэмлэх дээр нь шувууны зураг байх ба нохойн амнаас “Наадах чинь хуучны зураг” гэсэн үг гарсан байх аж.

Твиттерт яг юу болоод байгааг олж мэдэх гэж оролдох нь цайны навчаар ирээдүйг мэргэлэх гэж оролдохтой агаар нэг гэж цахим сүлжээнд хошигножээ. Мөн үнэний хувь хамгийн өндөр хариулт бол Элон Маск өөрөө энэ хэргийн эзэн байж магадгүй юм.

Эх сурвалж: CITY A.M

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж