Химийн хичээлийн олимпиад болно

Хуучирсан мэдээ: 2023.04.04-нд нийтлэгдсэн

Химийн хичээлийн олимпиад болно

Химийн хичээлийн олимпиад болно

“Тавантолгой түлш” ХХК таван жилийн ойгоо тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 12-р ангийн сурагчдын дунд химийн хичээлийн олимпиадыг тус Боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын 122-р хамтран зохион байгуулах гэж байна.

Энэ олимпиад нь тус компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж буй ажлуудын нэг бөгөөд химийн хичээлийг сонирхон, дагнан суралцаж буй, мөн цаашид энэ чиглэлээр их, дээд сургуульд элсэхээр төлөвлөж буй сурагчдыг дэмжихэд чиглэж байна.

Олимпиад 2023 оны дөрөвдүгээр сарын 11-нд өглөөний 8 цагаас Нийслэлийн Ерөнхий боловсролын 122-р сургуулийн байранд болох бөгөөд Сонгинохайрхан дүүргийн сургууль тус бүрээс 5 хүртэлх сурагч оролцож болно.

Олимпиадад оролцох сурагчдын бүртгэлийг 4-р сарын 6-ны 14 цаг хүртэл 122-р сургуулийн Сургалтын менежер Б.Саруул-Эрдэнийн ohiosaruul@gmail.com цахим хаягаар хүлээн авах бөгөөд бүртгэлийн мэдээллийг Тавантолгой түлш компанийн www.ttt.mn/olymoiad цахим хуудсаар шалгах боломжтой.

Нэгдүгээр байр эзэлсэн сурагчийг 1,500,000 төгрөгөөр, хоёрдугаар байр эзэлсэн сурагчийг 1,000,000 төгрөгөөр, гуравдугаар байр эзэлсэн сурагчийг 500,000 төгрөгөөр, тусгай байранд орсон гурван сурагчийг тус бүр 200,000 төгрөгөөр шагнана.

Хувийн хэрэггүй, бүртгүүлээгүй, болон хоцорч ирсэн сурагчдыг олимпиадад оролцуулах боломжгүй гэдгийг зохион байгуулагчид мэдэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж