Шүүх Д.Мөнх-Эрдэнийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2023.04.04-нд нийтлэгдсэн

Шүүх Д.Мөнх-Эрдэнийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзлаа

Шүүх Д.Мөнх-Эрдэнийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзлаа

20:10

Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан маргааш 10 цаг хүртэл завсарлалаа.


нэмэлт 15:10

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 10 цагт шүүх хуралдаан эхэлсэн.Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ болоод түүний өмгөөлөгчийн зүгээс хуралдаан даргалагч шүүгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 хэсэгт заасан “өөрөө шууд эсвэл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой гэж үзэх бусад үндэслэл байгаа” гэх үндэслэлээр татгалзах хүсэлт гаргасан. Түүний хүсэлтийг ерөнхий шүүгч хянаж үзээд “татгалзах үндэслэл тогтоогдоогүй” хэмээн үзэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзлаа. Мөн Д.Мөнх-Эрдэнэ түүний өмгөөлөгч, прокуророос татгалзсан. Энэ хүсэлтийг даргалагч шүүгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2-т зааснаар татгалзах хүсэлтийг үндэслэлгүй хэмээн үзэж хүлээж авахаас татгалзлаа. Шүүх хуралдаан үргэлжилж байна.

АН-ын гишүүн,  консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.04.04/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Түүнийг суллахыг АН-ын зарим гишүүд шаардаж,  тус шүүхийн гадаа эсэргүүцлээ илэрхийлж байна.

Д.Мөнх-Эрдэнийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа юм. Түүнийг шүүхээс хоёр удаа суллаж, гурван удаа хорьсон.  Прокурорын зүгээс оргон зайлах, үгсэн хуйвалдах, хэргийн материалыг устгаж болзошгүй гэх үндэслэлээр хорих хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан.  Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтохын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргаж,  учруулсан хохирол болох 82 сая төгрөгийг шүүхийн дансанд шилжүүлэхэд бэлэн болохыг хэллээ.  Шүүгчид түүний хүсэлтийг хэлэлцээд хүлээн авахаас татгалзсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
БурууБуруу
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж