"Вагнер" бүлэг Бахмутыг хяналтдаа авсан гэж мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2023.04.04-нд нийтлэгдсэн

"Вагнер" бүлэг Бахмутыг хяналтдаа авсан гэж мэдэгдэв

"Вагнер" бүлэг Бахмутыг хяналтдаа авсан гэж мэдэгдэв

Оросын хөлсний цэргийн "Вагнер" бүлэг Бахмутыг хяналтдаа авсан гэж мэдэгдэв. Гэхдээ Украины тал энэ мэдэгдлийг үгүйсгэж, "Бид хотын зүүн хэсгийг хамгаалсан хэвээр байгаа, тэнд ширүүн тулаан үргэлжилж байна" гэжээ.

Евгений Пригожин өчигдөр /2023.04.03/ "Вагнер"-ын цэргүүд хотыг эзлэхийн тулд олон сар хүчин чармайлт гаргасан гэж хэлээд, хотын захиргааны байранд Оросын далбааг мандуулсан байна. "Хуулийн талаас авч үзвэл Бахмутыг бид эзэлсэн. Дайсан нутгийн баруун хэсэгт төвлөрсөн байгаа" гэсэн аудио мессежийг тэр телеграмдаа нийтэлжээ.

Үүний дараа Украины цэргийн удирдлагууд "Дайсны цэргүүд хотыг хяналтдаа авахыг хичээж байгаа. Гэхдээ бид дайсны 20 гаруй довтолгоог няцаасан" гэсэн мэдэгдэл гаргасан байна. Тодруулбал, Украины цэргүүд 25 удаагийн довтолгоог няцааж чаджээ. Гэвч олон хоног хамгаалж байсан АЗОМ металын үйлдвэрийн хяналтыг оросуудад алдсан байна.

Украины ерөнхийлөгч Зеленский Ням гаригт хотыг хамгаалж буй цэргүүдэд хандаж үг хэлсэн. "Авдийвка, Маринка, Бахмутад тулалдаж буй цэргүүддээ баярлалаа. Ялангуяа Бахмут. Тэнд маш ширүүн тулаан үргэлжилж байна" гэжээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
12
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж