Ньюс хөтөч: Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал болно

Хуучирсан мэдээ: 2023.04.04-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал болно

Ньюс хөтөч: Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал болно

NEWS агентлаг өнөөдөр /2023.04.04/ болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


10.00 цагт:

  • Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал болно.
  • Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтан “Зөв хооллолт-Эрүүл мэндэд” уулзалт сургалт болно. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн судлаач, эрдэмтэн, багш нар монголчуудын хооллолт, эрүүл мэнд дэх нөлөөллийн судалгааны үр дүнг танилцуулна. ШУТИС-ийн номын санд
  • “Барилгын салбарын сэргэлт” чуулга уулзалт Оросын соёл, шинжлэх ухааны төвд болно.

11.00 цагт:

  • “Шангри-Ла” зочид буудалд: Азийн хөгжлийн банк (АХБ) "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайлан  болон Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг танилцуулна.
  • Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд: Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс  үйл ажиллагаа болон “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлнэ.

13.00

  •  МҮЭ-үүдийн Соёлын төв ордонд “ХАБ, эрүүл ахуйн сарын аян"-ы нээлт болно. Энэ жилийн аяныг  “Эрүүл аюулгүй ажил-Бидний суурь эрх” уриан дор тэмдэглэж байна.

14.00 цагт:

  • “Нью Стар” студийн байранд: “Айзам-2” хамтлагийн “Зүрх сэтгэлийн минь дуунууд” тоглолтын талаар хэвлэлийн хурал болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж