Сурвалжлага: Хувийн хэвшлийнхэн спортын шилдгүүдийг "бэлдэж" байна

Сурвалжлага: Хувийн хэвшлийнхэн спортын шилдгүүдийг "бэлдэж" байна

Сурвалжлага: Хувийн хэвшлийнхэн спортын шилдгүүдийг "бэлдэж" байна

Монголд нэг үеэ бодвол олон улсын стандартад нийцсэн спортын барилга байгууламж олширчээ. Хотын төвийн "нурах" дөхсөн спорт ордондоо  гадаад, дотоодын  тэмцээнүүдийг хийж байсан цаг саяхан. Харин одоо спорт холбоо, хувийн хэвшлийн оролцоотой, бидний зурагтаар хардаг байсан гаднын спортын ордон, заалууд сүндэрлэж байна.

Аливаа улсад спорт хөгжих үндэс суурь нь дэд бүтэц, барилга байгууламж. Үүний дараа багш дасгалжуулагч, тамирчид ордог. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж үг бий. Монголд сүүлийн жилүүдэд улсын гэх тодотголтой 3000-аас дээш хүний суудалтай хэчнээн спорт ордон байгуулагдсан бэ. Магадгүй "Буянт-Ухаа" спорт цогцолбор байх. Гэхдээ тус байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр баригдсан гэж ойлгох нь учир дутагдалтай. Түүнийг Хятадын засгийн газрын 20 сая ам.долларын буцалтгүй тусламжаар барьж байгуулсан.  Түүх сөхвөл, Спортын төв ордныг хүртэл Хятадын хөрөнгө оруулалттай барьсан гэдэг.

Тэгвэл сүүлийн үед хувийн хэвшил спортын салбарт төрөөс илүү хөрөнгө оруулалт хийж байна. "Степп арена" 15 сая ам.доллараар баригдсан гэдэг бол "UG" арена тэрбум хол давсан хөрөнгөөр баригдсан. Дээрх хоёр ордноос гадна "Агар", "Чухаг", "Тэнүүн-Огоо", "Наадам" тэргүүтэй олон сайхан спорт цогцолборууд жил бүр нэмэгдсээр, спортын барилга байгууламжийн стандарт дэлхийн жишигт хүрч эхэлж байна.

Жишээ нь, энэ оны хоёрдугаар сард Монголын хөлбөмбөгийн холбоо “Эйр доме” буюу битүү дээвэртэй хөлбөмбөгийн талбайгаа Төв аймгийн Зуунмод хотноо ашиглалтад оруулав. Ингэснээр хөлбөмбөгийн тамирчид жилийн дөрвөн улирал, 365 хоног бэлтгэл сургуулилалтаа хийх нөхцөл бүрджээ. Тус бүтээн байгуулалтын өртөг багадаа 2.1 сая ам.доллар.

Хаа байсан Лос Анжелесын "Crypto.com” арена, Нью-Йоркийн "Madison Square Garden" эсвэл Сан-Францискогийн "Chase Center"-т сагсан бөмбөгийн тоглолт үзэж байгаа мэт мэдрэмжийг өгөхөөр “Уран ган” групп 3150 хүний багтаамжтай, Монголдоо хамгийн томд тооцогдох “UG” аренаг 100 хувь өөрсдийн хөрөнгөөр ашиглалтад орууллаа. Тус ордонд FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тивийн чанартай томоохон тэмцээнийг хүлээн авсан. Заалны шал, суудлаас эхлээд гэрэлтүүлэг, тусгай зочдын хэсэг, тасалбар уншуулах цэг гээд бүхэлдээ өөр түвшин.

Тус цогцолбор нь нийт 20 мянган м.кв бүхий 6 давхраас бүрдэх бөгөөд гадна 700, дотор 126 автомашины зогсоолтойгоос гадна “GAN Sports Center” -ээc нүхэн гарцаар “UG” аренагийн зоорын давхар буюу машин зогсоол руу холбогдсон мөн “UG” аренагийн хоёрдугаар давхраас “GAN Sports Center”-ийн хоёрдугаар давхар руу холбогдсон шилэн гүүртэй байхаар зохицуулагдах юм байна.

Үүнээс өмнө нь “Степп арена” мөсөн өргөө нээлтээ хийж, монголчууд анх удаа ордон дотор мөсөн дээр өвөл, зунгүй гулгаж үзлээ. Тус ордны хөргөлтийн систем, мөсөн талбай, доторх зохион байгуулалт мөн л жишиг тогтоосон. Саяхан тус аренад хоккейн тив, дэлхийн тэмцээнийг хүлээн авч, Монгол Улсын спортын түүхэнд шинэ хуудас нээв.

Үндэсний хөрөнгө оруулагч компаниудын төлөөлөл болсон 95 аж ахуйн нэгжийн оролцоо, 1600 гаруй мэргэжилтний ур ухаанаар бүтсэн энэ өргөөг олон улсын стандартын дагуу барьж босгосон бөгөөд ашиглалтын 5700 м.кв талбайтай, 2600 үзэгчийн суудалтай, дөрвөн улирлын турш ашиглах боломжтой гэдгээрээ онцлог.

“Степпе Арена”  компани уг төслийг санаачилж, “Ачит Ихт” компани, “Степпе Линк Холдинг” компани ерөнхий санхүүжүүлэгчээр нь ажилласан. Дэд бүтцийг  нь“Юнайтед Прожектс Корпорэйшн” гүйцэтгэж, “МАК” компани цемент, шилэн хийц, бетон зэрэг евро стандартын бүтээгдэхүүнээрээ дэмжиж, Канад, Австрийн мэргэжилтнүүд зөвлөж, монгол залуус бүтээн байгуулалтад оролцсоны үр дүнд хоёр жил гаруйхны хугацаанд мөсөн өргөө сүндэрлэжээ.

Тэгвэл Монголын хөлбөмбөгийн холбоо хөгжлөө шинэ шатанд гаргаж, битүү дээвэртэй хөлбөмбөгийн талбайтай боллоо. Зуунмод хотоос холгүй орших Л.Сандагдоржийн нэрэмжит Монголын хөлбөмбөгийн холбооны бэлтгэлийн төв нь 2016 онд ашиглалтад орж, шигшээ баг болон клубүүд бэлтгэл хийх боломж бүрдсэн. Гэхдээ өвөл, сэрүүний улиралд бэлтгэл хийх бололцоо хомс байв. Харин FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны төслийн хүрээнд битүү дээвэртэй, 27 м өндөр, 100 м урт, 70 м өргөн, 20 халаагууртай “Эйр дом”-ыг байгуулжээ.

Ердөө хэдхэн жилийн дотор бид багийн спортод хувь нэмэр оруулахуйц хэд хэдэн спортын ордонтой болж чаджээ. Үүний олонх нь хувийн хэвшлийн хөрөгөөр гүйцэтгэсэн заал, байгууламж. Монголчууд өвлийн спорт болох хоккей, уран гулгалт зэрэг төрөлд тамирчид бэлдэхийн тулд Туул голын эрэг дээр бэлтгэл хийж байсан тохиолдол ч бий. Тэгвэл одоо энэ төрлийн тамирчид бэлтгэлээ хийх, ирээдүйн олон олон амжилтын эзэд болох боломж нээгдэж байна. Түүгээр зогсохгүй багийн спорт болох сагсан бөмбөг, хөлбөмбөгийн тамирчид ч тав тухтай, мэргэжлийн зааланд бэлтгэлээ хийх боломжтой болж байна. Энэ бүхэн нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишгийн нэг болж, ирээдүйн спортын тамирчдад, спортын салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж байна. Энэ мэт бүтээн байгуулалтууд олширч, төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх бус дэмжсэн цагт олимп, дэлхийн медальтнууд олноор төрөх нь лавтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-04-04 202.126.90.3

Хувийн хэвшил улс орныг маань авч чвж байна!

Avatar

Нэргүй 2023-04-04 103.254.123.51

Метро бол юу ч биш юм байна даа. Метро эхлүүлчих буянтай хувийн хэвшил гараад ирвэл алтан хөшөөг нь босгоод өгнөдөө…

Avatar

Нэргүй 2023-04-04 66.181.160.123

Нөгөө Хүрхрээтийн амандахь цанын бааз байна .. Скай Резорт..

Avatar

Нэргүй 2023-04-04 202.21.111.170

Степпе Аренагийн нээлт дээр ахмад хоккейчид уйлж байсан шүү хүний мөрөөдөл ингэж биелдэг юм байна гэж

Avatar

Bold o 2023-04-04 223.33.164.10

томчууд бохир мөнгөө угааж байгаа нь тэр…Эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих мөнгө байхгүй байгаа биз дээ,

Avatar

Нэргүй 2023-04-04 202.21.111.170

харин ч баяр хүргээч мал ааа

Avatar

Ккк 2023-04-04 192.82.83.239

мал

Avatar

Баатар найруулагч 2023-04-04 192.82.83.239

Ямар их мөнгөтэй с** нар гэхээрээ спорт цогцолборууд барьдын
Атг ажлаа сайн хиймээр бна.
одоо баригдсан энэ бүх цогцолборуудыг бүгдийг нь төрийн нэрээр хурааж ав.
төр төмбөгөр шүү

Avatar

Л 2023-04-04 202.126.90.61

Улс, нийслэлийн төсвөөр спорт цогцолборууд баригдсан баригдаж л бгаа

Avatar

Соёлсайхан 2023-04-04 202.55.188.41

Хүүхэд залуус спортод хөрөнгө оруулж буй этгээдүүдийн Бүх хөрөнгийг нь хурааж шоронд хий!

Avatar

Нэргүй 2023-04-04 192.82.74.250

Олон улсын стандартын бассейн маш их хэрэгтэй байна

Avatar

kkkk 2023-04-04 180.149.98.126

Muusain avilgachid davarch baina shyy bygdiid ni nuraah heregtei

Avatar

Нэргүй 2023-04-04 2.56.189.89

Хөдөө мал чинь хэцүүдлээ.Явж хоёр үхэр гурван ямаагаа саа.Чамд хотод хийж чадах ажил олдохгүй.Хөдөөнөө гарээ тойроод шээж баагаад явж байтал амьдрал чинь аяандаа жигдрээд явчина шүү

Avatar

Нэргүй 2023-04-04 64.119.22.167

Баячууд даварч бгаам шүү. Бүгдийг нь улсад хурааж ав. Өхгүй гэвэл шатаа. Монголчуждад даруулга хэрэгтэй гэдгийн учир энэ

Avatar

Нэргүй 2023-04-04 66.181.181.27

Жинхэнэ улаан коммунист, чи цор ганцхан биш гэхэд их цөөхөн л үлдсэн байгаасай даа, бурхан минь !

Avatar

Оюунэрдэнэ 2023-04-04 202.55.188.41

маш зөв

Avatar

Бадарч тахар 2023-04-04 103.57.93.50

Хувийн хэвшүлүүд чинь цөмийн бөмбөг хүртэл хийж чадах байх шүү !

Avatar

Нэргүй 2023-04-04 192.82.82.132

Хувийн хэвшлүүдэд дараа нь худалдан авах нөхцлөөр метро, Эг УЦС, атомын цахилгаан станцын ажлыг өг хурдан барина.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж