Засгийн газраас хэрэгжүүлж буй "5Ш" ажиллагааны нэг нь Шилэн ажиллагаа. Үүний хүрээнд Тусгай хамгаалалттай газрын мэдээллийг олон нийтэд ил тод болгоод байна. Өнөөдрийн байдлаар нийт 2162 зөвшөөрөл бүртгэлтэй байгаа аж. Тэр дунд эрх мэдэлтэй, олны танил эрхэм, өндөр албан тушаалтан ч цөөнгүй байгаа нь олны бухимдлыг төрүүлэв. Салбар яамнаас 2016 онд хамгийн их га газар буюу 82.72 га тусгай хамгаалалттай газрыг олгожээ. Дараагаар нь 2015 онд 40.06 га газар, 2011 онд 38.36 га газар олгосон байх юм.
Н.ЦЭЛМҮҮН ТҮРГЭНИЙ АМАНД 22.83 ГА ГАЗАР ЭЗЭМШДЭГ
Shilen.gov.mn сайтад ил болгосноор төрийн тусгай хамгаалалттай газар эзэмшигчдийн жагсаалтын эхэнд Н.Цэлмүүн бичигджээ. Тэрбээр Богд уулын дархан цаазат газарт Түргэний аманд буюу олны нэрлэж заншснаар Кувейтын аманд 2011 онд 22.83 га газар эзэмшиж эхэлжээ. Одоо 12 жил болж буй.
Н.Цэлмүүнийг Кувейтын аманд газар эзэмших эрхийг авахад Байгаль орчны сайдаар Л.Гансүх ажиллаж байсан талаар зарим эх сурвалж мэдээлжээ.
Н.ЖАНЦАННОРОВ ХҮРЭЛТОГООТЫН АМАНД 0.523 ГА ГАЗАРТАЙ
"ЭНСАДА ХОЛДИНГ" КОМПАНИЙН ЗАХИРАЛ Ө.БОЛДСАЙХАН ХӨВСГӨЛД 14 ГА ГАЗАРТАЙ
"Энсада Холдинг" компанийн захирал Ө.Болдсайхан нь 2016 оноос Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт тусгай хамгаалалтын газар болох Алагцарын голын зүүн эрэг дээр 11 га газар, Алагцарын голын элсний ард гурван га газар эзэмшдэг байна. Түүнийг Хөвсгөл аймагт төдийгүй Монгол Улсад газар тариалангийн чиглэлээр их ажил хийсэн хүн гэж нутгийнхан нь ярьцгаадаг. Тэр утгаараа шилдэг бизнесменээр шалгарч байсан удаатай.
Тэрбээр 2016 онд “Рио-2016” зуны паралимпийн пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88кг-д өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээд хоёр өрөө байр бэлэглэж байсан.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ