Путин өөрийгөө пуужингийн системээр хамгаална

Хуучирсан мэдээ: 2023.04.04-нд нийтлэгдсэн

Путин өөрийгөө пуужингийн системээр хамгаална

Путин өөрийгөө пуужингийн системээр хамгаална

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Сочи дахь өргөөний ойролцоо "Пантсир С-1" зенитийн пуужингийн системийг байрлуулжээ. Энэ тухай Оросын сөрөг хүчний улстөрч Навальныйн байгуулсан “Live” суваг мэдээлжээ. Бичлэгээс үзэхэд пуужин амдаж сөнөөх системийг Сочи хотын захын Красная Поляна дахь Путины амралтын газрын ойролцоо байрлуулсан аж. Орос улсаас хөрш Украинд бүрэн хэмжээгээр довтолж эхэлснээс хойш Путины бусад оршин суух газруудад агаарын довтолгооноос хамгаалах системүүд харагдах болсон.

Оросын хараат бус мэдээллийн "Медуза" агентлаг өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр мэдээлснээр, Москва мужид байрлах Ново-Огарёво дахь Путины оршин суух газраас арван километрийн зайд агаарын довтолгооноос хамгаалах системийг байршуулсан гэнэ.

Өөр нэг хараат бус мэдээллийн "The Insider" агентлаг мөн гуравдугаар сарын 2-нд Москва хотын метроны буудлын ойролцоо агаарын довтолгооноос хамгаалах хөдөлгөөнт радарын станц байрлуулсан тухай мэдээлсэн байна. Үүнээс гадна өнгөрсөн нэгдүгээр сард Украинаас Оросын Рязань, Саратов дахь Оросын цэргийн нисэх онгоцны буудал руу нисгэгчгүй онгоцоор хэд хэдэн халдлага хийсний дараа Москвагийн барилгуудын дээвэр дээр агаарын довтолгооноос хамгаалах системүүдийг байрлуулсанг гэрчлэх гэрэл зураг, дүрс бичлэг цацагдсан.

ЭХ СУРВАЛЖ: KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж