Нүүрсний хэргийн түр хорооны сонсголыг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

Нүүрсний хэргийн түр хорооны сонсголыг хойшлуулав

Нүүрсний хэргийн түр хорооны сонсголыг хойшлуулав

Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хорооны дарга УИХ-ын гишүүн Г.Ганболд мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Манай түр хороо 2022 оны зургадугаар сард байгуулагдсан. Байгуулагдснаасаа хойш 9 сарын хугацаанд түр хороо хянан шалгагчдыг томилж, үйл ажиллагаа явуулж, 20 гаруй мянган хуудас нотлох баримтыг шинжлэн судаллаа. Ингээд  2023 оны дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд түр хорооны сонсголыг нээлттэй  зохион байгуулахаар товлон зарласан.

Хуулийн дагуу сонсгол болохоос долоо хоногийн өмнө сонголд гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг зарлах ёстой байсан. Хуулийн дагуу шинжээчдийн дүгнэлтийг бэлэн болгож, 114 хүнийг сонсголд гэрчээр дуудахаар төлөвлөж, түр хорооны хурлаа өнөөдөр хийсэн.

Түр хорооны хурал хийх явцад АТГ-аас УИХ-ын Хяналт шалгалтын хуулийн 33.9-д заасны дагуу “Түр хорооны үйл ажиллгаанд шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг маргаан хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна.

Учир нь нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулан түр хорооны сонсголд дуудагдсан ихэнх гэрчүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Мөн түр хорооны сонсголд үнэлэх гэж байгаа нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах магадлалтай, мөрдөн байцаах ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулах эрсдэлтэй” гэж үзсэн.

Түүнээс гадна хэрэг шийдвэрлэх явцад урьдчилж сонсгол хийснээр нийгмээрээ зарим хүмүүсийг  гэм буруутайд тооцох эрсдлүүд байгаа учраас хуульд заасан тодорхой үндэслэлд тулгуурлан түр хорооны хурлыг хойшлуулах хүсэлт АТГ-аас ирүүлсэн. Уг хүсэлтийг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр  сонсголыг хойшлуулах шийдвэр гаргалаа.

Нүүрсний  гэх хэрэгтэй холбоотой асуудалд  УИХ-ын хянан шалгах хороо, АТГ, Эрүүгийн цагдаагийн газраас нэгэн зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа учраас зарим нотлох баримтууд нь нийгэмд урьдчилж гарах эрсдэлтэй гэж үзсэн учраас сонсголыг хойшлуулах шийдвэр гаргалаа.

Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо 2023 оны зургадугаар сарын 10 хүртэл ажиллана.

Тиймээс энэ хугацаандаа амжиж сонсгол зохион байгуулах бүрэн боломжтой.  Энэ хүрээнд нууц хэмээн яригдаж байгаа гэрээ, нүүрсний бодит хулгай буюу хоосон гарсан машин, нүүрсний ангиллын бусад хулгай, төрийн өмчит компаниудын дотоод худалдан авалттай холбоотой гэрээ хэлцэлүүдийг нийгэмд ил болгохоор зорьж байна. Энэ хүрээнд 114 хүнийг гэрчээр дуудах шинжээчдийн дүгнэлт гарч, хянан шалгагчдын тайлан бэлэн болсон. Тиймээс түр хороонд уг сонсголыг хугацаанд нь зохион байгуулах боломж байсан. Харамсалтай нь хуулийн гарцаагүй үндэслэл гарсан учраас түр хорооны сонсголыг хойшлуулж байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж