2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 271,496,530 төгрөгийн үнийн дүн бүхий 1,304,638 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Өндөрхаан ХК (ONH +14.98%), Ган хийц ХК (GHC +14.91%), Крипто Үндэстэн ХК (CNF +11.02%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Айтүүлс ХК (ITLS -12.44% ), Монголын цахилгаан холбоо ХК (MCH -10.64%), Мерекс ХК (MRX -5.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 17,304 ширхэг нэгж эрхийг 14,298,830 төгрөгөөр
-Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 1,358 ширхэгийг 135,691,360 төгрөгөөр
-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 1,554 ширхэг үнэт цаас 155,170,080 төгрөгөөр тус тус арилжааллаа.
Өнөөдөр нийт 576,656,800 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс 0.01% хувиар өсч 36726.85 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,518,087,517,542 төгрөг болж өөрчлөгдлөө.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ