Хүүхдийн төлөө байгууллагуудыг шалгуулна

Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

Хүүхдийн төлөө байгууллагуудыг шалгуулна

Хүний эрхийн төлөө ‘’Далд хүн’’ төрийн бус байгууллагаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар болон хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудыг  Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулахаар болжээ.

Хохирогчийн ээж:

-Эцэг нь хүчирхийлсэн хэргээр миний охиныг 2020 оны арванхоёрдугаар сараас шалгаж эхлээд 2021 оны гуравдугаар сард "Ид шидийн орон’’ төв рүү авч  явсан. Тэд хэлэхдээ таны охины сэтгэлийг дээрдүүлнэ, тэнхрүүлнэ гэж авч явсан. Гэтэл хаана аваачсан гэдгээ хэлдэггүй тав дах хоног дээрээ залгаад утсаа авахгүй мессеж бичсэн. Ингэхдээ "танай охин сайн байгаа" гэдэг хариу л өгдөг байсан.  Эцэст нь таван өдрийн дараа Paparazzi.mn дуудаж байж,  хаана байгааг нь мэдсэн. Яриа өгсөн өдрөө цагдаагийн хамгаалах байранд очсоны маргааш нь миний охиныг авч ирж өгсөн.  Гэтэл сэрэглэн явсан охин минь хоёр нүднээс нь нуух гарчихсан, хоолой нь өвдчихсөн өөдөөс ч харж чадахгүй чичрээд зогсч байсан. Яасныг нь асуухаар "Азаа багш" гээд ярисан.  Тэр багш "н.Булганням чиний ээж биш. Ээж чинь чамд хайргүй.  Аав чинь чамд хайртай гэж байнга хэлдэг байсан" байна лээ. Ээжийнхээ талаар ярих болгонд хүйтэн цасанд  гаргаж зогсоодог байсан гэж ярисан. Мөн өөр нэг эрэгтэй багш шулуун гэдэс рүү нь хуруугаа чихсэн. Тэгээд шөнө унтахгүй орилж сэрдэг байсан.  Ингээд би явдаг газруудаар нь орсон цар тахлын үе болохоор  камеры бичлэг гаргаж өгөөгүй. Би интернэтээр цацсан.  Гэтэл  хуурамч аккаунтаар хүмүүс орж ирээд "мөнгөний төлөө явж байгаа хүүхэн" гэж шуугисан. Би охиныхоо төлөө эцсээ хүртэл тэмцэнэ.

‘’Далд хүн’’ төрийн бус байгууллагын төлөөлөл:

-Нийгэмд  өрнөж байгаа нөгөө л нэг аймшигтай асуудал. Хүүхэд хохирсон гэмт хэрэг 79.3 хувь болж, өссөөр л байна.  Гэтэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ажлаа хийж чалахгүй байна уу, эсвэл төсөв нь хүрэлцэхгүй байна уу, гээд олон талын асуудлууд яригдаад байна. Иргэдээс маш олон гомдол ирсэн. Хамгаалах байранд хүүхэд хүчирхийлүүлж байна. Хамгийн наад зах нь сүүлийн байдлаар хэдхэн хоногийн өмнө таван настай хүүхэд зодуулсан хэрэг гарсан. Энэ асуудлуудад үндэслэн  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрыг Авилгатай тэмцэх газарт өгөхөөр хүсэлт гаргалаа.

Энэ асуудлыг шийдэлд хүртэл нь бид явах болно. Өнөөдөр энд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн төлөөлөл, эцэг , эхчүүд ирсэн байна. Одоо өрнөж байгаа энэ асуудлаар "Шүүхийн шинжилгээний хүрээлэн’’  худал мэдээлэл өгч, бусад эмнэлгийн байгууллагуудтай зөрчилдөж, шинжилгээний хариуг буруу гаргасан. Хүн бүр оролцоогоо нэмээч ээ гэж гуймаар байна.

Б.САЙНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж