Цагаан зээр химийн бодисоос хордсон эсэх хариу гараагүй байна

Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

Цагаан зээр химийн бодисоос хордсон эсэх хариу гараагүй байна

Цагаан зээр химийн бодисоос хордсон эсэх хариу гараагүй байна
Дорнод аймагт олон тооны цагаан зээр хорогдож, сэг зэмийг нь "Петрочайна Дачин тамсаг" компани хууль бусаар булах гэж байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар өмнө нь орон нутгаас нь тодруулахад "Хамтарсан ажлын хэсэг өчигдөр нийт 428 зээрийг булж устгасан. Үүнээс 107 нь шаргачин, 35 нь ооно, үлдсэн нь янзага байсан. Одоогоор мэргэжлийг байгууллагаас авсан гурван шинжилгээний хариу хараахан гараагүй байна" гэдэг хариултыг өгч байв.
Тэгвэл өнөөдөр /2023.04.03/ Мал эмнэлгийн ерөнхий газрын лабораторийн албан ёсны шинжилгээний хариу гарах ёстой аж. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар шинжилгээгээр олон тооны цагаан зээр химийн бодисоос хордоогүй гэдэг дүгнэлт гарсан гэдгийг хэлж байна.
Салбар яамнаас томилогдсон ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт "Петрочайна Дачин тамсаг" компанийн 19 дүгээр талбайд хяналт шалгалтыг хийж буй. Албаныхан "Усны гэрээ байгуулаагүй байхад ус ашигласан нь тогтоогдсон. Мөн тус компани ус ашиглагчийнхаа гэрээг биелүүлээгүй бөгөөд албан ёсны зөвшөөрөлгүйгээр усны цооног гаргасан.
Албаныхан тус газрыг лацдаж, орон нутагт нь хүлээлгэж өгсөн. Химийн аюултай бодисын тусгай зөвшөөрөлтэй ч хадгалалт, хамгаалалтын асуудал зөрчигдсөн.
Газрын гүн рүү шахаж байгаа хуурай хоёр, шингэн нэг бодисын хаяг шошго нь тодорхойгүй байсан. Дээж авч, газар дээр нь тээвэрлүүлж, тооллого хийж, баталгаажуулсан. Мөн цэвэрлэх байгууламждаа 2021 оноос хойш шинжилгээ хийгээгүй байсан. Цаашид зөрчлийн хэрэг үүсгэж, шалгана. Одоо нотлох баримт бүрдүүлж байна. Олон нийтийн сүлжээнд цацагдсан тус компанийн 19 дүгээр талбайд химийн бодисын асуудал үүссэн. Энэ талбай 21 дүгээр талбайгаас 184 километрийн хол зайтай" гэдгийг мэдээлж байв.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:
-Өмнө нь "Петрочайна Дачин тамсаг" компанийн талбай руу нутгийн иргэд нэвтэрч чаддаггүй байсан. Энэ асуудал гуравдугаар сарын 26-нд тодорхой болсон. Манай ажлын хэсэг шуурхай ажиллаж, нөхцөл байдлыг мэдээлсэн. Үүний дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилж, үүрэг өгсөн. Арга хэмжээг шуурхай авч байна. Дорнод аймгийн Засаг даргын зүгээс "Петрочайна Дачин тамсаг" компанийн үйл ажиллагаанд өдөр тутмын байгаль орчны чиглэлийн хяналт тавигдаж чадахгүй байна. Тиймээс аймгаас зардал гаргаж, салбар яамнаас хяналт тавих албан ёсны зөвшөөрлийг олгооч ээ гэдэг хүсэлтийг тавьсан. Энэ ажлыг ярилцаж тохиролцож байна. Манай яам тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах эрхгүй, санал оруулах эрхтэй. Одоо Засгийн газраас ажлын хэсэг гаргаж, дээж авч цагаан зээрийн хорогдлын шалтгааныг тогтоож, халдваргүйжүүлэлтийг хийх ёстой" гэв.
Улсын хэмжээнд 3 сая толгой цагаан зээр бүртгэлтэй байдаг аж. Үүнээс Дорнод аймаг нэг сая орчим нь нутагладаг байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж