Д.Монголхүүг хорихоор болжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

Д.Монголхүүг хорихоор болжээ

Д.Монголхүүг хорихоор болжээ
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр /2023.04.03/ иргэн Д.Монголхүүг хорих талаар шүүх хурал болжээ. Түүнийг шүүхээс хорих шийдвэр гаргасан байна. Тодруулбал, иргэн Д.Монголхүүг 2022 оны тавдугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зургаан цагдааг зодсон гэх хэргээр 12 сарын турш зорчих эрхийг нь  хязгаарлах шийдвэрийг гаргасан.
Тэрбээр зорчих эрхийг хязгаарлах ялыг сүүлийн гурван сарын хугацаанд хоёр удаа зөрчсөн учраас зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсон байна. Түүнийг зургаан сар найм хоногийн хугацаанд хорихоор болжээ.
Түүнийг оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх ял оноосныг нийслэлийн давж заалдах шат болон Улсын дээд шүүхээс хэвээр үлдээсэн тул ялыг хэрэгжүүлж цахим гав зүүхээр болсон юм. Д.Монголхүүг зорчих эрхийг нь хязгаарласан үлдсэн хугацаанд хорих гэнэ. Түүний өмгөөлөгч давж заалдах эрх нээлттэй гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
11
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж