Хөдөлмөрийн сайдыг яаралтай томилохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн сайдыг яаралтай томилохыг шаардав

Хөдөлмөрийн сайдыг яаралтай томилохыг шаардав

МАН дотор Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын марафон өрнөж байх зуурт Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат өнөөдөр (2023.04.04) мэдээлэл хийж, тус салбарын сайдыг яаралтай томилохыг шаардлаа.

Сайдгүй болсноор тус яамны ажил зогссон гэж тодотгосон юм. Тэрбээр “Гуравдугаар сарын 30-ны дотор багтаан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин шинэчлэх ёстой байсан ч шинэчлээгүй. Судалгаагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 880 мянга, дундаж цалинг 1.6 сая гаруй төгрөг болгож байж наад захын амьжиргаагаа хангахаар байгаа.

Үндэсний статистикийн хорооноос дундаж цалин 1 сая 590 мянга болсон гэж зарласан. Дундаж цалин ийм хэмжээнд хүрсэн бол амьжиргааны баталгаажих доод түвшин 313 мянга биш байх ёстой. Ийм мөнгөөр амьжиргаагаа хангах боломжгүй. Үнэн  тоог гаргаж, зарламаар байна.

Хамгийн сүүлд төрийн албан хаагчийн цалинг нэмэхдээ дарга нарын цалинг 50 хувиар нэмж,  эмч, багш нарын цалинг найман хувиар нэмсэн. Ажлаа хийж чадаж л байгаа бол ажилчны цалин даргаасаа ч өндөр тогтож болно.

Төрийн өмчийн компанийн захирал энгийн ажилтнаасаа 10 дахин өндөр цалин авах ёстой юм. Авлига хээл хахуулиас орж ирсэн мөнгийг цалин нэмэгдүүлэхэд зарцуулна гэж Ерөнхий сайд хэлсэн. Энэ амлалтандаа хүрэх ёстой.

Хөдөлмөрийн тухай хуулийн өөрчлөлтөөр уул уурхайн ажилчид 14 хоног ажиллаад 14 хоног амардаг болсон. Гэтэл энэ өөрчлөлтийг далимдуулаад цалинг нь бууруулсан. Тиймээс Оюутолгой төслийн туслан гүйцэтгэгч "Уорли инженеринг" ХХК-ийн ажилчид ажил хаяад хэд хонож байна" гэв.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж