“Дугуйтай гудамж” төслийн хүрээнд энэ сарын 15-д буюу Бямба гаригт унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан анхны өдөрлөгийг Улсын их дэлгүүрийн урд талын Битлзийн талбайд зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөгийг авто машингүй өдрийг тохиолдуулан зохион байгуулах юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу жил бүрийн нэг өдөр хотын төв гудамжаар машин явуулдаггүй уламжлалтай. Үүний дагуу ирэх Бямба гаригт тодорхой байршлын дагуу автозамын хөдөлгөөнийг хязгаарлана.
Өдөрлөгөөр зохиогдох арга хэмжээнүүд:
- Дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ
- Банкуудын ногоон зээлийн танилцуулга
- Дугуйн түрээсийн үйлчилгээ
- Дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо
- Бүх насны хүүхдийн дугуйн уралдаан
- Ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө
- Дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэн
- Унадаг дугуй болон түүнтэй холбоотой үйлдвэр, үйлчилгээ болно.
Уг өдөрлөгийн хүрээнд олон арга хэмжээ зохиож, дугуйтай холбоотой байгууллага, клуб, баг тамирчид, сонирхогчид болон бусад байгууллагууд оролцуулах зорилготой байгаагаа Монголын дугуйн холбооноос мэдээлэв.
Д.НЯМХҮҮ
Холбоотой мэдээ