“Халиа үерт өртөх эрсдэлтэй айлуудад нүүх шаардлага хүргүүлсэн”

Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

“Халиа үерт өртөх эрсдэлтэй айлуудад нүүх шаардлага хүргүүлсэн”

“Халиа үерт өртөх эрсдэлтэй айлуудад нүүх шаардлага хүргүүлсэн”

Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор үерийн далангийн ойролцоо буусан айлууд эрсдэлд ордог. Тиймээс тэдгээр айл өрхөд ямар арга хэмжээ авч байгааг болон далангийн ойролцоо буусан айлуудыг нийслэлийн төсвөөр нүүлгэн шилжүүлдэг эсэхийг Геодези, усны барилга байгууламжийн газрын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа.  

Тэрбээр, эхний ээлжид үерийн далангийн хэсэгт буусан айл өрхүүдэд албан шаардлага хүргүүлсэн. Мөн дүүрэг, хороогоор дамжуулж мэдэгдэх хуудас хүргүүлж байгаа. Цаашид хамгаалалтын зурваст буусан айл өрхүүдийг эрсдэлгүй бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулаад явна.

Хуучин Мэргэжлийн хяналтын газар одоо хотын Стандарт хяналтын газартай мөн Геодези, усны барилга байгууламжийн газар хамтран ажиллаж, Онцгой байдлын ерөнхий газрын албан тоотын дагуу хамтарсан ажлуудыг хийгээд явж байна.

-Эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэх зардлыг ханаас гаргадаг вэ?

-Тусгайлсан төсөв байдаггүй. Албан ёсны зөвшөөрөлгүй, эрсдэлтэй бүсэд суурьшсан айлуудыг одоогоор нүүлгэн шилжүүлж эхлээгүй байна. Хэрэв нүүлгэх тохиолдолд Газар зохион байгуулалтын газар хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажилладаг.

Хамгийн их эрсдэлтэй бүс Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг буюу Сэлбэ, Толгойтын голыг дагаж байршсан айл өрх.

Халиа дошин үүсэх эрсдэлтэй тухайн бүсэд нийт 2316 нэгж талбар байна. Түүний 341 нь гэр, байшин, 497 нь хашаа байгаа. Ямартай ч эхний ээлжид албан шаардлага хүргүүлсэн. Үүний дараагаар холбогдох албаныхан зохих арга хэмжээг авч ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж