Австрали дахь монгол иргэдэд сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

Австрали дахь монгол иргэдэд сэрэмжлүүлж байна

Австрали дахь монгол иргэдэд сэрэмжлүүлж байна

Австрали улсад өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй монгол иргэн оршин амьдарч байгаа бөгөөд шинээр ирэгсдийн тоо тогтмол нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор монгол иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь өсчээ. Тиймээс тус улсын Элчин сайдын яамнаас анхааруулга зөвлөмж мэдээллийг гаргасан байна. Тодруулбал, Австрали улсын хууль тогтоомж, дүрэм журам, ёс заншил, соёлыг сайтар судлаагүйн улмаас монголчууд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байна.

Учир нь Монголын зарим уламжлалт хэвшмэл ойлголт, хэвийн мэт үзэгдэл нь тус улсад ноцтой гэмт хэрэг, зөрчилд тооцогддог.

Тухайлбал, бага насны хүүхдийг олон нийтийн газар нүцгэн авч явах, бусдын бие эд эрхтэнд хүрэх зэрэг нь хэрэг зөрчилд холбогдох, мөн анхаарал сэрэмж буурсны улмаас осолд орох, бие болон эд хөрөнгөөрөө хохирох, бусдад хохирол учруулах тохиолдлууд гарч байна.

Иймд Австрали дахь монголчуудад улсын болон муж, бүс нутгийн хууль тогтоомжийг сайтар судалж, чанд мөрдөж, аливаа гэмт хэрэг, зөрчлийн золиос болохоос өөрсдийгөө хамгаалахыг сэрэмжлүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж