Францын сайд "Playboy"-д зургаа авхуулаад шүүмжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

Францын сайд "Playboy"-д зургаа авхуулаад шүүмжлүүлэв

Францын сайд "Playboy"-д зургаа авхуулаад шүүмжлүүлэв

Францын Нийгмийн эдийн засаг болоод Францын нийгэмлэгийн сайд Марлен Шиаппа "Playboy" сэтгүүлийн нүүрэнд зургаа авхуулсан нь шүүмжлэл дагуулав. Тэрбээр 2017 оноос хойш засгийн газрын сайдаар ажиллаж буй. "Playboy" сэтгүүлд тэрбээр эмэгтэйчүүдийн болон бэлгийн цөөнхийн эрхийн талаар 12 хуудас ярилцлага өгчээ. Тус ярилцлага хэвлэгдэхэд түүний зураг сэтгүүлийн нүүрэнд гарсан байна.

Марлен Шиаппа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон жил ажилласан. Тиймээс 2017 онд Францын анхны Жендерийн тэгш байдлын сайдаар томилогджээ.

Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэтгэврийн насыг нэмэгдүүлнэ гэсэн шийдвэртэй холбоотойгоор Францад үймээн самуун үүсээд буй. Тэгвэл дайны хажуугаар дажин гэгчээр Марлен Шиаппагийн хэрэг асуудлыг улам дэвэргэжээ. Эммануэль Макрон энэ долоо хоногт "Pif Gadget" хүүхдийн сэтгүүлд ярилцлага өгөх болсон. "Ерөнхийлөгч нь хүүхдийн сэтгүүлд, сайд нь насанд хүрэгчдийн сэтгүүлд өөрийгөө илэрхийлдэг улс орны асуудал нь сөрөг хүчин байх болно. Франц замаа алдаж байна" гэж тус улсын улстөрч Жан Люк Меленшон шүүмжиллээ. Жан Люк Меленшон нь 2022 онд ерөнхийлөгчийн сонгуульд гуравт орж байсан.

Харин Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин өчигдөр Шиаппаг өмгөөлж, түүнийг хүнлэг эмэгтэй гэжээ. "Марлен Шиаппа бол өөрийн гэсэн зан чанартай, зоригтой улстөрч. Надад тийм зан чанар байхгүй. Үүнийг нь би хүндэлдэг" гэж тэр хэлсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж