Антальяагийн “Их дуулга” өчигдөр/2023.04.02/ өндөрлөлөө. Тус тэмцээнд таван тивийн 83 орны 600 жүдоч өрсөлдөж, багийн дүнгээр Франц тэргүүлж, Нидерланд, Бразил, Япон, Турк удааллав. Монгол Улсаа төлөөлөн нийт 19 жүдоч өрсөлдсөн бөгөөд хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаараа багийн дүнгээр ёсдүгээр бичигджээ.
Эмэгтэйчүүдийн -48 кг-д өрсөлдсөн Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар хоёулаа хүрэл медаль хүртлээ. Тэд хоёулаа тэмцээний С хэсэгт багтаж, хэсгийн аваргын төлөө хоорондоо учраа таарсан. Улмаар Б.Баасанхүү ялж, хагас шигшээд шалгарсан бол Г.Наранцэцэг дагах барилдаан хийх эрхтэй болсон.
Харамсалтай нь, Б.Баасанхүү хагас шигшээд Францын Бландине Понтэд ялагдаж, хүрлийн төлөө барилдахаар болсон юм. Харин Г.Наранцэцэг дагах барилдаандаа Өмнөд Африкийн Геронай Уайтбуиг ялсан аж. Ийнхүү хүрэл медалийн төлөө Б.Баасанхүү Бразилын Аманда Лимаг, Г.Наранцэцэг Германы Катарина Менцийг тус тус ялжээ.
Эрэгтэйчүүдийн -66 кг-д Б.Эрхэмбаяр мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр А хэсгийн тэргүүлэн хагас шигшээд Казахстаны Гусман Кыргизбаевтай учраа таарч ялснаар финалд шалгарсан. Түүний эсрэг алтан медалийн төлөө Францын Максиме Гобер барилдаж, Франц бөх илүүрхсэн аж.
Эрэгтэйчүүдийн -73 кг-д Ц.Цогтбаатар мөн мөнгөн медаль хүртэв. Тэрбээр С хэсгийг тэргүүлэн хагас шигшээд шалгарч, мөнгөн медалийн төлөө Германы Игор Вандткег ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд Италийн Мануэль Ломбардод ялагджээ.
Холбоотой мэдээ