Дундговь аймгийн Адаацаг суманд дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 17:00 цагаас дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 00:58 цагийн хооронд үргэлжлэн орсон цасанд нэг айлын 150 орчим бог мал дарагджээ. Цасанд дарагдаж хорогдсон 150 бог малаас 65 бог мал /23 хонь, 42 ямаа/-ын сэг зэмийг татан гаргасан байна. 85 бог малын сэг зэмийг өнөөдөр гаргаж цэвэрлэхээр болжээ.
Мөн дөрөвдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Богд сумдад хоёр суудлын машин цасанд суусан мэдээлэл тус сумын Онцгой байдлын ерөнхий газар( ОБЕГ)-т бүртгэгдсэн байна.
Э.ХУЛАН