Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр/2023.04.03/ Шилэн ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.УЧРАЛ:
-Өнгөрсөн долоо хоногт 9 байгууллагын 3450 тусгай зөвшөөрлийг шилэн болгосон бол өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 36 тусгай хамгаалалттай газрын Богдхан уул, Хөвсгөл аймгийн 3474 га газрын мэдээллийг ил тод болгож байна. Нийт 1071 иргэний 299 га, 887 байгууллагын 3175 га газар эзэмшиж байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар эдгээр тусгай хамгаалалттай газар эзэмшиж байгаа иргэдийн мэдээлэл ил тод болж байна гэсэн үг. Газрын зөвшөөрөл авч, эзэмшиж байгаа иргэд газрын төлбөрөө төлж байгаа эсэх, зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх мэдээлэл иргэдэд нээлттэй байна.
Нээлттэй мэдээллийн үнэлгээг өнгөрсөн долоо хоногт аймаг, нийслэлийн хувьд 43,3 хувьтай байсан бол өнөөдөр 47,3 хувь болж өссөн, яамд 66,09 хувьтай байсан бол одоо 71,53 хувь болж өссөн байна.
Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас улсын хэмжээнд байдаг нийт 23 тусгай сан байдгаас 12 тусгай сангийн мэдээллийг ил тод, нээлттэй болгохыг есөн сайдад албан бичгээр хүргүүлсэн байна. Үүний хүрээнд Боловсролын зээлийн сан, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчин уур амьсгалын сангууд иргэдэд нээлттэй болжээ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу холбогдох байгууллагад шалгалт хийж, албан даалгавар хүргүүлсэн талаар Н.Учрал сайд мэдээлэв.
Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх юм байна. Иргэд нээлттэй мэдээллийг харах бол ЭНД дарж танилцах бөгөөд тухайн байгууллагын регистрийн дугаар болон нэрээр хайлт хийж, нээлттэй мэдээллийг авах боломжтой.
Tuya 2023-04-03 64.119.25.101
Жорлонг дэлгүүр болгож хөлжсөн ухаантай аавын хүү юугаар ч дутаагүй өссөн тул амьдрал мэдэхгүй тэнгэрийн юм ярих юмда. Ямартаа л татварын буцаан олголтоор амьдардаг гэж ярихав.
Заримдаа ч хүнд өвчин тусаад сэрсэн хүн чөтгөр болчихдог гэдэгдэ
Зочин 2023-04-03 64.119.17.67
Учралыг дэмжиж байнаа, залуу хүнийг хийх гэснийг нь хийлгэхгүй саад болж байгаа хүмүүс зайлж тус болоосой
Зочин 2023-04-03 64.119.26.173
ЖДҮ. Г НЭЭЛТТЭЙ БОЛГООЧ ККККК
Уншигч 2023-04-03 150.129.140.138
хулгайг зогсоохын тулд энэ нууц сангуудаа 2 оос бусдыг зогсоо болиул
Зочин 2023-04-03 64.119.22.245
Сангууд гэж хулгай хийх уурхайнуудын нэг учраас Их хурлын гишүүд тийшээ үхэн хатан зүтгэж сайд болохоороо хагартлаа баярладаг ой гутам дүр зураг Дээдэхчүүд нь хулгайч байхад доодчууд ямар байх нь тодорхой
Зочин 2023-04-03 192.82.82.33
Хуцалгүй л тэр сангаа хаачих. Нээгээд тэр хогнуудыг чинь мэдлээ гээд хариуцлага тооцож чадах уу. Харин зарлана шүү гэж айлгаад дахиж хулгай хийхээ зогсоочихвол барав
Зочин 2023-04-03 202.126.90.137
12 санг нээлттэй болгосон гэж гарчиглах. Уншихаар гарчиг-агуулга зөрчилтэй. 2-хон сангийн нэр дурдаж, нээлттэй болсон гэх. Тархи угаалт биш л байгаасай