Хятадын онгоцууд Японы усанд 80 цаг эргэлдэж, рекорд тогтоов

Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

Хятадын онгоцууд Японы усанд 80 цаг эргэлдэж, рекорд тогтоов

Хятадын онгоцууд Японы усанд 80 цаг эргэлдэж, рекорд тогтоов

Хятадын эргийн хамгаалалтын онгоцууд Сэнкакү арлуудын ойролцоох Японы эзэмшлийн усанд 80 цаг 36 минут байрлаж, рекорд тогтоов. Японы засгийн газар 2012 онд арлуудыг хяналтдаа авснаас хойш Хятадын хөлөг онгоц хамгийн удаан хугацаагаар тус бүсэд байрласан нь энэ юм.

Тодруулбал, Хятадын дөрвөн хөлөг онгоц Пүрэв гаригийг 11:10 цагийн орчимд Японы усан бүсэд нэвтэрсэн. Тэдний нэг нь Бямба гаригийн шөнө усан бүсээс гарсан бол үлдсэн гурав нь Ням гаригийн орой 19:45 цагийн орчимд бүсийг орхижээ. Гурван онгоц Японы загас агнуурын завийг дагаж явахад нь эргийн хамгаалалтынхан тэдэнд анхааруулга хүргүүлснээр усан бүсээс гарсан байна.

Дөрвөн онгоцны нэг нь автомат буугаар бүрэн тоноглогдсон байжээ. Энэ нь хуяг нэвтлэх, дэлбэрэх, гал тавих чадвартай том калибр буу юм.

Сэнкакү арлууд нь Япон, Хятадын маргаантай бүс юм. Япончууд Сэнкакү арлууд гэж нэрлэдэг бол хятадууд Дяоюйдао гэдэг. Энэ нь таван арал, гурван хаднаас бүрдэх бөгөөд долоон км2 талбайтай.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж