Оросын цэргийн блоггер дэлбэрэлтээр амиа алдав

Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

Оросын цэргийн блоггер дэлбэрэлтээр амиа алдав

Оросын цэргийн блоггер дэлбэрэлтээр амиа алдав

Оросын армийн тухай бичдэг Владлен Татарский гэх блоггер өчигдөр /2023.04.02/ Санкт-Петербург хотын "Street Bar" кафед дэлбэрэлтэд өртөж, амиа алджээ. Дэлбэрэлтийн улмаас өөр 19 хүн шархадсан гэж Санкт-Петербургийн мөрдөн байцаах хорооноос мэдээлэв. Мөн барилгын фасадны хэсэг нурсан байна. Халдлага болох үед 100 орчим хүн кафед байсан.

Эрх баригчид дэлбэрэлтийн шалтгааныг шалгаж буй бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Дотоод хэргийн яамны эх сурвалжийн мэдээлснээр, блоггерт нэгэн эмэгтэй тэсрэх бөмбөгтэй хөшөө бэлэглэсэн байна.

Татарский нь Оросын алдартай цэргийн блоггеруудын  нэг юм. Тэрээр Украин дахь Оросын армийн бүтэлгүйтлийг шүүмжилдэг байсан. Татарский өнгөрсөн онд Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааг "нэг хүний драма" гэж шүүмжилсэн байна. Тэрээр телеграм дээр 560 мянга гаруй дагагчтай байсан.

"Street Bar" кафе нь "Вагнер" группийн тэргүүн Евгений Пригожины эзэмшилд байдаг гэх мэдээлэл бий.

Эх сурвалж: THE MIRROR, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж