Кёкүшюзан Д.Батбаярын танхайрсан хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

Кёкүшюзан Д.Батбаярын танхайрсан хэргийг шалгаж байна

Кёкүшюзан Д.Батбаярын танхайрсан хэргийг шалгаж байна

Хан-Уул дүүргийн 19 дугаар хороонд байрлах Грийнхаус хотхоны нарыг хааж, 14 давхар барилгын ажлыг Кёкүшюзан Батбаяр, Т.Баясгалан нар барьж эхэлжээ. Үүнийг эсэргүүцэж Грийнхаус хотхоны оршин суугчид жагсч, 2х6 метрийн хулдаасан самбар дээр “Кёкүшюзан Батбаяр, Т.Баясгалан гэх гэр бүлийн хоёр орчны бүх газрыг ховх сорж, мөлжиж дуусгасан ч ханаж цадсангүй. Бидний амьдралыг бусниулж орон гэрээсээ дайжих нөхцөлд хүргэж байна. Бид хотхоноосоо хаашаа ч явахгүй, барилга барихыг эсэргүүцэж байна” гэх бичигтэй эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Гэтэл өчигдөр /2023.04.01/ Кёкүшюзан Д.Батбаяр ирж, уг хулдаасан самбарыг хутгаар зүсч авч явж танхайрсан үйлдэл гаргажээ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс уг хэргийг шалгаж байгаа. Кёкүшюзан Д.Батбаяр хутгатай танхайрсан гэх гомдол тус хэлтэст  ирсэн гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж