Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

ТҮК-ийг хувьчилъя

ТҮК-ийг хувьчилъя

XXI зуунд хогноосоо салж чадаагүй цөөн хэдэн нийслэлийн нэг нь Улаанбаатар гэхэд хилсдэхгүй. Ахиухан цас ороход цацах давс нь хүрэлцдэггүй. Ширүүн бороо ороход зам нь үерт автдаг. Хогийн цэг нь дүүрч, энд тэндгүй хогон овоо үүснэ. Энэ бол хотын нийтлэг дүр зураг. Нэг хэсэг хог ачих машины жолооч, ачигч нь олдохгүй тэг зогссон. Албаныхан аргаа бараад өндөр цалин амласан ч ажилтан олдохгүй байгаагаа учирлаж байв. Идэр есийн хүйтэнд, зуны аагим халуунд шар хантаазтай ажилчид "нэргүй ажил" хийнэ. Тэдний өдөржин шүүрдэж, цэвэрлэсэн зам, талбай цагийн дараа хогонд дарагдсан байх нь энүүхэнд. Өчнөөн хөрөнгө мөнгө зарцуулж авсан цөөн хэдхэн машин техник нь эвдэрч, аль нэг байгууллагын агуулахад хадгалагдана. 1990-ээд оны сүүлчээр дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний байгууллага зардал, ажилчдынхаа цалинг тавьж дийлэхээ байгаад дампуурлаа зарласан байдаг.

Тиймээс Засгийн газрын шийдвэрээр менежментийн гэрээний дагуу сонгон шалгаруулалт хийн ТҮК-ийг хувьчилсан байдаг.

Энэ шийдвэр нүдээ олж таван жилийн дараа гэхэд нийслэлийн ТҮК-ийн үйл ажиллагаа сэргэсэн. Гэвч нийслэлийн удирдлагууд хувьд байсан ТҮК-ийг өөрийн өмч болгосон. Ингэснээр их хотыг хогноос салгах сайн менежмент хийж чадна гэх амлалтыг холбогдох удирдлагууд өгч байжээ. Улаанбаатар хот өнөөдөр хогноосоо салж чадсан уу гэх асуулт ургаж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өмнө нь мэдээлэхдээ, “Төр хувийн хэвшилтэй өрсөлдөж бизнес эрхлэх ёсгүй. Төр эрхлэх боломжгүй бизнесийг хувийн хэвшлээр хийлгэдэг байх нь чухал. Стратегийн салбарын томоохон улсын үйлдвэрүүдийг төр хариуцах нь тодорхой. Мөн хувийн хэвшил аваад явах боломжгүй буюу ашиггүй бизнесийг төр нийгмийн хариуцлагын хүрээн авдаг. Харин хувийн хэвшил, тэр дундаа жижиг дунд жижиг дунд үйлдвэрийн түвшинд аваад явах боломжтой зарим бизнесийг төр авах бодлогыг таслан зогсоох нь зүйн хэрэг юм.

Тодруулбал, төр эрхлэх шаардлагагүй хэд хэдэн бизнес бий. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн хүнс, хангамжийн бизнесийг төр эрхлэх шаардлагагүй.

Хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллага хийх боломжтой. Тохижилт үйлчилгээний зарим үйлчилгээг хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой" гэдгийг онцолж байсан удаатай.

Төрөөс нийслэлийн хог хаягдлыг тээвэрлэхэд жилдээ 20 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Улаанбаатар хотын хог хаягдлын тайлангаас харахад жилд дунджаар 1 сая 400 мянган тонн хог хаягдал гардаг аж.

Тэгвэл дахин ТҮК-иудыг хувийн хэвшилд шилжүүлье. Ингэснээр хот маань хог, цасандаа дарагдахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж