Хятадын банкны дарга асныг авлигын хэргээр шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

Хятадын банкны дарга асныг авлигын хэргээр шалгаж байна

Хятадын банкны дарга асныг авлигын хэргээр шалгаж байна

Хятадын дөрвөн томоохон төрийн өмчит зээлдэгчийн нэг болох “Хятадын банк”-ны (Bank of China Ltd) хуучин даргыг эрх баригч Коммунист намын авлигатай тэмцэх газраас шалгаж байна гэж төрийн телевиз мэдээлэв. Тус банкин дахь намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Лю Лянжийг "сахилгын ноцтой зөрчилд" сэжиглэж байна гэжээ. Товч мэдээлэлд Лю Лянжийг буруутгагдаж буй хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.

Хятадын дарга Ши Жиньпиний эхлүүлсэн авлигын эсрэг тэмцэлд банкны удирдлагууд, Төв банкны дэд ерөнхийлөгч, даатгалын зохицуулагч асан зэрэг эрх мэдэлтнүүд багтах болсон.

Авлигын эсрэг тэмцэл нь олон нийтэд таалагдаж байгаа бол Ши Жиньпинд улс төрийн өрсөлдөгчдөө намнах боломжийг мөн олгосон гэж ажиглагчид дүгнэдэг.

Тухайлбал, төрийн өмчит хөрөнгийн удирдлагын компанийн тэргүүн асан авлига авсан хэргээр 2021 онд цаазаар авхуулсан. Өөр олон хүн урт хугацааны хорих ялаар шийтгүүлсэн.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж