Зеленский Оросын 650 иргэнд хориг арга хэмжээ авна

Хуучирсан мэдээ: 2023.04.02-нд нийтлэгдсэн

Зеленский Оросын 650 иргэнд хориг арга хэмжээ авна

Зеленский Оросын 650 иргэнд хориг арга хэмжээ авна

Украины ерөнхийлөгч Зеленский Оросын түрэмгийллийн төлөө ажилладаг 650 гаруй хувь хүн, хуулийн этгээдэд хориг арга хэмжээ авахаа зарлалаа. Үүнд, Оросын албан тушаалтнууд, цэрэг, аж үйлдвэрийн компаниуд багтана.

“Оросын түрэмгийллийн төлөө ажилладаг хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай хоёр тогтоолд гарын үсэг зурлаа. Террористуудад тусалж, тэдний төлөө ажилладаг, терроризмд зориулж зэвсэг нийлүүлдэг, үйлдвэрлэдэг хүмүүс хариуцлагаас мултрахгүй” гэж тэр хэлжээ.

Энэ долоо хоногт Швейцарь улс Европын холбооны 10 дахь хориг арга хэмжээнд нэгдсэн. Үүнтэй холбоотойгоор цэрэг болон улс төрийн хувьд төвийг сахисан улс орнууд Оросын терроризмын эсрэг ёс суртахууны тодорхой байр суурьтай байх нь чухал гэдгийг Зеленский онцлов.

Дашрамд дурдахад, Украины арми өнгөрсөн 24 цагийн дотор Лайман, Бахмут, Авдийвка, Маринка зэрэг бүс нутагт Оросын 70 гаруй халдлагыг няцаасан байна. ОХУ сүүлийн 24 цагийн дотор хоёр пуужин, 30 агаарын цохилт өгчээ. Мөн Украины цэргүүдийн байрлал болон иргэний дэд бүтцэд олон пуужин харвах төхөөрөмж ашиглан 40 гаруй удаа дайралт хийсэн. Бахмут, Авдийвка, Маринкад хамгийн ширүүн тулалдаан үргэлжилж байна.

Эх сурвалж: UKRINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж