Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

Монголын үндэсний бөхийн холбооноос дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарийг хүргэж байна.

Дөрөвдүгээр сарын барилдааны хуваарь:

  • Дөрөвдүгээр сарын 03-06-нд өдөр бүр 20:00 цагаас МҮБХ-ны “Үндэсний Алтан цом”-ын төлөөх барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдаанууд,
  • 07-нд 12:00 цагаас Ардчиллын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • 08-нд 12:00 цагаас Архангай аймгийн 100 жилийн ойд зориулсан Архангай нутгаас төрөн гарсан таван аваргад хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • 09-14-нд МҮБХ-ны “Үндэсний Алтан цом”-ын төлөөх барилдааны тав, зургадугаар тойргийн барилдаанууд,
  • 15-нд 12:00 цагаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын заан Базарын Доржийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
  • 22-нд 12:00 цагаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • 23-нд 12:00 цагаас МҮОНРТ-ийн “Өв түгээ” төслийн барилдаан,
  • 29-нд 12:00 цагаас Монгол улсад шинжлэх ухааны мал эмнэлэг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • 30-нд 12:00 цагаас Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут, Хүрээмарал, Эрдэнэцогт сумдын 100 жилийн ойд зориулсанулс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-04-02 66.181.166.196

Бөхчин малнууд эмнэлгийнхээ ойг өргөнөөр тэмдэглэх нь зүйн хэрэг ш дээ, кк

Avatar

DD 2023-04-02 66.181.190.218

бяр байхад ухаан хэрэггүй нийгэм

Avatar

Зочин 2023-04-02 122.201.24.227

Улс орны хөгжил дэвшилд ямар ч нэмэргүй бөх жүжигчин дуучид олширлоо!

Avatar

Зочин 2023-04-02 202.126.90.105

Бүгдэд амжилт баярлалаа

Avatar

Зочин 2023-04-02 202.126.90.9

Мал эмнэлэг үүсэн байгуулагдсан ойг мал бөхчүүд өргөнөөр тэмдэглэж барилдаан зохион байгуулах юм биз дээ, кк

Avatar

Зочин 2023-04-02 202.179.27.51

мал эмнэлэг үүсэн байгуулагдсаны

Avatar

Зочин 2023-04-02 66.181.181.27

Мал эмнэлгийн ойгоор баахан мал ноцолдуулхым биз дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж