Долоо хоногийн өрнийн зурхай 2023.IV.03-IV.09

Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2023.IV.03-IV.09

Долоо хоногийн өрнийн зурхай 2023.IV.03-IV.09

Хонь 

Хэнд ч хэлмээргүй, зөвхөн өөртөө л хадгалмаар тийм нууцууд танд байдаг бололтой. Тэдгээр нууц энэ долоо хоногт санааг тань зовооно. Зориуд нуун дарагдуулснаасаа болж асуудалд орооцолдох магадлалтай байгаа тул шулуун шударга байхыг зөвлөе. Ганц бие хүмүүс таалагддаг хүнтэйгээ холбоо тогтоох боломжтой болно. Боломжийг бүү алдаарай. Харин та хостой бол хайртай хүнээ уурлуулж, сэтгэл ханамжгүй байлгахаас болгоомжлоорой. Ажлын ачаалал хэвийн байна. Гэхдээ хувийн асуудлаа ажил хэрэгтэй хутгахгүй байхыг зөвлөе. Хэт их сэтгэл хөдлөлөөсөө болж ажлын байран дээрээ асуудалд орж магадгүй. Санхүүгийн байдал тогтвортой байна. Гэхдээ мөнгө байгаагийн хэрээр үрж, ажлаа цалгардуулахгүйг хичээгээрэй.

Үхэр 

Энэ долоо хоногт сэтгэл хөдлөлөө хянаж, ажил, амьдралын харилцаагаа тохируулахыг зөвлөж байна. Та маш завгүй байх учир бэрхшээлийг давах гол түлхүүр нь нарийн төлөвлөгөө гэдгийг сана. Ганц бие хүмүүс шийдвэр гаргаж чадахгүй тээнэгэлзэнэ. Ойр дотны хүмүүсээсээ тусламж хүсэхэд гэмгүй. Харин та хостой бол хайртай хүнийхээ өнгөрсөн баларсанг ухаж төнхөөд хэрэггүй. Дэмий сониуч зангаас тань болж харилцаандаа сэв суулгах эрсдэлтэй байна. Ажил дээр дарамт шахалтгүй тайван байна. Ажил хайж байгаа бол гэрээ байгуулахдаа анхааралтай байгаарай. Хууртагдаж, мөнгөө алдах эрсдэлтэй байна. Санхүүгийн алдагдлаас сэргийлэхийн тулд зарцуулалтдаа хяналт тавь. Зарцуулалтаа өөрчлөх цаг чинь ерөнхийдөө болжээ.

Ихэр 

Энэ долоо хоногт сэтгэл санаа өөдрөг байна. Энэ нь таныг ажил төрөл, санхүүгийн байдалд ч сайнаар нөлөөлнө. Гэхдээ хүмүүстэй харилцахдаа сэтгэл хөдлөлөө хэтрүүлэхээс зайлсхий. Ганц бие хүмүүс шинэ харилцаа үүсгэнэ, болзооны санал хүлээж авна. Бурхан танд боломж олгож байхад гоочилж байгаад аль ч үгүй хоцров оо. Ажил дээр шинэ үүрэг хариуцлага нэмэгдэж, туйлын завгүй болно. Ажил хайж буй хүмүүс хожим нь туршлага болохуйц хэд хэдэн ярилцлагад уригдана. Нэмэлт орлого олох боломж гарна. Олсон мөнгөө үрэх ч завгүй өдрүүд таныг хүлээж байна. Амьдралд тань зарим нэг гэнэтийн өөрчлөлт гарна. Үүнийг стресстэлгүй хүлээж аваарай.

Мэлхий 

Дотроо сайн сайхан зүйлийг хэчнээн бодсон ч гаднаа үйлдлээрээ хэрэгжүүлэхгүй бол нэмэргүй. Амьдрал тань өрсөлдөөнөөр дүүрэн байна. Залхууралгүй, идэвхтэй байхгүй бол өрсөлдөөн улам ширүүсэх хандлагатай байна. Ганц бие хүмүүс сэтгэл санааны өөрчлөлтөөс үүдэлтэйгээр тавгүйтэнэ. Хайртай хүнийхээ өнгөрсөн амьдралыг сониучирхах нь хэн хэнийг тань эвгүй байдалд оруулна. Хол байгаа хайртдаа урам хугарч магадгүй. Ажлын уур амьсгал уйтгартай байна. Хэрвээ та ажил хайж буй бол ур чадвараа сайжруулахад анхаар. Мөнгөний хэрэгцээ нэмэгдэж, арга зам хайна. Найзтайгаа хамтарч ямар нэг зүйл эхлүүлэхээр төлөвлөж магадгүй. Гэхдээ хожим харамсахгүйн тулд шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бодоорой.

Арслан 

Арслангийн ордныхон олон нийттэй харилцах ур чадвар сайтай, энэ нь байнга сайжирч байдаг. Энэ долоо хоногт ч бас ур чадвараа ашиглан ашигтай хүмүүстэй харилцаа тогтооно. Ирэх өдрүүдэд аз авчрах зарим чухал үйл явдалд оролцоно. Ганц бие хүмүүс хосоо олох магадлалтай байна. Харин та хостой бол хайртай хүнээ хэт өмчлөх гээд байна уу гэдгээ анзаараарай. Хайртай хүнийхээ асуудалд хэт их оролцох хэрэггүй. Ажил дээр удирдлагууд тань таныг хүлээн зөвшөөрнө. Хурал, уулзалтууд дээр шаргуу хөдөлмөрийг тань магтана. Ажил хайж байгаа хүмүүс амьдралаа эрс өөрчлөх сонголт хийнэ. Санаанд оромгүй олон орлогын эх үүсвэртэй болно. Гэртээ тавилга худалдаж авч магадгүй.

Охин

Засах шаардлагатай зарим нэг зан чанар танд байна. Аливаа юманд байнга шалтаг олох бол зөвхөн тухайн нөхцөл байдлаас гарах ядмагхан арга гэдгийг сана. Үүний оронд үнэнийг хүлээн зөвшөөрч, өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарла. Ганц бие хүмүүст хайр дурлал хайж явах сонирхол алга байна. Харин хостой хүмүүс гэрийн ажил гэх мэт онц ач холбогдолгүй зүйлээс болж хайртай хүнтэйгээ маргалдаж магадгүй. Ажлыг цагийг нарийн баримтал. Шинэ ажил хайхын оронд хийж дадсан зүйлээ хэсэг хийсэн нь дээр ч байж магадгүй юм. Мэргэжлээ солино гэдэг таны бодож байгаа шиг тийм ч хялбар биш. Хөрөнгө оруулалтын ашиг орж ирнэ. Гэхдээ бусдад санхүүгийн зөвлөгөө өгч мэдэмхийрэх хэрэггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж