Японд төрөлт хариуцсан шинэ агентлаг ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2023.04.02-нд нийтлэгдсэн

Японд төрөлт хариуцсан шинэ агентлаг ажиллаж эхэллээ

Японд төрөлт хариуцсан шинэ агентлаг ажиллаж эхэллээ

Японы засгийн газар төрөлт буурч буйтай тэмцэхийн тулд өчигдрөөс /2023.04.01/ эхлэн энэ чиглэлийн шинэ агентлаг ажиллуулж эхэллээ. Ерөнхий сайдын шууд удирдлага дор ажиллах "Хүүхэд, гэр бүлийн газар" нэртэй энэхүү агентлаг нь төрөлт буурах, хүүхдийн хүчирхийлэл, ядуурал зэрэг олон төрлийн сорилттой тэмцэнэ. Энэ агентлаг нь хувийн хэвшил, орон нутгийн удирдлагуудтай нийлээд 430 орчим ажилтантай. Агентлагийг Халамжийн яамны ахлах мэргэжилтэн Юмико Ватанабэ тэргүүлж байна.

Япон улс 1899 оноос төрөлтийн тоог бүртгэж эхэлсэн. Гэвч өнгөрсөн онд төрөлтийн тоо анх удаа 800 мянгаас доош унаснаар уг агентлагийг байгуулах асуудал яригджээ. Төрөлт хурдацтай буурч байгаа тул Япон улс мөхөхийн ирмэгт ирээд буйг ерөнхий сайд Кишида анхааруулсан удаатай.

Сүүлийн жилүүдэд хүүхэд асрагч нар хүүхэд хүчирхийлсэн хэрэг тус улсад хэд хэд гарсан. Тиймээс хүүхэдтэй холбоотой ажил эрхлэх хүмүүсээс ял шийтгэл эдэлж байгаагүйг нь нотлох гэрчилгээ шаарддаг болохоор тус агентлаг төлөвлөж байна. Тус агентлагт ирэх санхүүгийн жилд 4.8 их наяд иен хуваарилжээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж