Ромын пап Францис амьсгалын замын халдварын улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Тэрбээр өчигдөр /2023.04.01/ өглөө Ромын эмнэлэгээс гарчээ. Сэтгүүлч түүнээс бие нь ямар байгааг асуухад "Би мэнд мэлтийж л байна" гэж хошигнон хариулсан байна.
"Лхагва гаригт бие тань муудахад айсан уу?" гэж түүнээс асуухад өөртэй нь ижил оноштой нэгэн хүн түүнд юу гэж хэлснийг дурсчээ. "Надаас ахмад настай, надтай яг ижил өвчнөөр өвдсөн нэг хөгшин ингэж хэллээ. Эцэг минь, би үхэлтэй нүүр тулсангүй. Гэхдээ үхэл ирж явааг харлаа. Аймаар юм аа гэж тэр хүн хэлсэн" гэв.
Пап лам эмнэлгээс гарсныхаа дараа Ромын хамгийн алдартай сүмүүдийн нэг болох Санта Мария Маггиорын сүмд зочилж, эмнэлэгт байгаа хүүхүүдийн төлөө залбирчээ. Өнөөдөр тэр Гэгээн Петрийн талбайд болох мөргөлд оролцоно.
Өдгөө 86 настай пап лам залуудаа уушгины хатгалгаагаар өвдөж, уушгиныхаа зарим хэсгийг авхуулсан. Түүнээсээ болоод сүүлийн үед эрүүл мэнд нь асуудалтай байгаа аж. Мөн өвдөг нь өвддөг тул ихэвчлэн тэргэнцэр хэрэглэдэг. Эмч нар түүнийг эмчилгээ хийлгэж, амрахыг зөвлөсөн боловч тэрбээр Конго болон Өмнөд Суданд айлчилсан.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ