Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен НАТО-ийн даргад өрсөлдөнө. Эх сурвалжийн мэдээлснээр, НАТО-ийн хэд хэдэн орон Урсула фон дер Лейенийг эвслийн даргаар томилох санал гаргажээ. Тус эвслийн одоогийн дарга Йенс Столтенберг аравдугаар сард албан тушаалаа хүлээлгэж өгөх юм. Түүний мандат гурван ч удаа сунгагдаж, есөн жил НАТО-ийн даргаар ажилласны эцэст ийнхүү суудлаасаа буух гэж байна.
Урсула фон дер Лейен өмнө нь Германы Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Зэвсэгт хүчнийг удирдах туршлагаар маруухан гэж түүнийг үзэж буй тул Их Британи энэ томилгоонд хориг тавьж магадгүйг мөн эх сурвалж мэдээллээ.
Йенс Столтенбергийн залгамж халааг авах хүмүүсээс нэрлэвэл, Испанийн ерөнхий сайд Педро Санчез, Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес нар байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ