Хятадын 10 онгоц Тайванийн хоолойгоор эргүүл хийжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.02-нд нийтлэгдсэн

Хятадын 10 онгоц Тайванийн хоолойгоор эргүүл хийжээ

Хятадын 10 онгоц Тайванийн хоолойгоор эргүүл хийжээ

Хятадын 10 онгоц Тайванийн хоолойгоор дамжин өнгөрснийг Тайпэйн Батлан хамгаалах яам өчигдөр /2023.04.01/ мэдэгдлээ. Тайванийн хоолой нь Тайпэй болон Бээжингийн хоорондын албан бус хаалт болдог газар юм. 10 онгоцны ес нь байлдааны онгоц байсан бол нэг нь цэргийн дрон байжээ. Болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх үүднээс Тайвань өөрсдийн нисэх онгоцоо хөөргөсөн байна.

Хятадын Агаарын цэргийн хүчин сүүлийн жилүүдэд Тайванийн ойр орчимд амгалан тайван байдал алдагдуулах болсон талаар Тайпэй байнга гомдоллодог. Ингэхдээ ихэвчлэн агаарын довтолгооноос хамгаалах бүсийн баруун өмнөд хэсгээр нисдэг аж. Гэтэл Тайванийн дарга Цай Ин Вен АНУ-д айлчилж, Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МкКартитай уулзах сургаар Хятадын заналхийлэл нэмэгдсэн. Цай Ин Вен Төв Америкийн орнуудад айлчлаад буцахдаа Лос Анжелест Кевин МкКартитай уулзах төлөвтэй байна.

Хятадын байлдааны онгоцууд ийн эргүүл хийсэн нь санаатайгаар хурцадмал байдал үүсгэж буй үйлдэл гэж Тайванийн Батлан хамгаалах яам мэдэгдлээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж