Монгол Улсын засгийн газар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор 2025 оныг дуустал 34 орны иргэд Монгол руу визгүй зорчих боломжтой болсон. "CNN" агентлаг дэлхий дахины аялагчдад яагаад Монголд зочлох хэрэгтэй талаар онцолжээ.
Нэгдүгээрт, 650 сая ам.доллараар боссон шинэ нисэх онгоцны буудлыг онцолж байна. Шинэ нисэх буудал нь хуучнаасаа хоёр дахин олон буюу гурван сая орчим зорчигчийг жилд хүлээн авах боломжтой. Тус нисэх буудлаас удахгүй АНУ-руу шууд нислэг үйлдэхээр яриа хэлэлцээ хийгдэж байна.
Хоёрдугаарт, орчин цагийн шинэ музей хэмээн Чингис хаан музейг онцолжээ. Тус музейд 2000 жилийн түүхтэй 10 мянга гаруй олдвор бий. Англи хэл дээрх хөтөчтэй аяллыг амралтын өдөр бүрийн 10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулдаг гэжээ.
Гуравдугаарт, "Playtime", "Spirit of Gobi", "Intro Electronic Music Festival", "Kharkhorum 360 Visual Art & Music Experience" зэрэг сүүлийн үеийн хөгжим, урлагийн наадмуудыг дурдсан байна. Энэ наадмуудын ачаар Монголын талаарх хүмүүсийн тогтсон сэтгэлгээ өөрчлөгдөж буй аж.
Дөрөвдүгээрт, наадам бол Монголд зочлох хамгийн сайхан шалтгаан гэжээ. Монголчууд 100 жилийн өмнөөс морь уралдуулж, бөх барилдаж, сур харвадаг байсан. Долдугаар сарын 11-ний өдрийн нээлтийн ёслолын тасалбарыг олж авахад амаргүй байдаг гэжээ.
Мөн Монголд ирээд морин дээрээс сур харвах, монгол уран бичлэг сурах, Баян-Өлгий аймгийг зорьж, бүргэдчидтэй уулзах, өвлийн Хөвсгөл далайг үзэх зэрэг адал явдалтай учрах боломжтой гэсэн байна.
Эх сурвалж: CNN
Зочин 2023-04-02 118.221.209.8
наадмын түүх 100 жилээ? арай доромжилж байна шүү
мэдээлэл гарч л байна билээ дээ 2023-04-02 64.119.19.222
Энэ мэдээллийн хэрэгслээр тоогоод нэг өдий зэрэгтэй хэдэн удаа нийтэлж буй нь сайн л хэрэг. нийтлүүлж буй хүмүүс нь учрыг нь мэдэх бизээ. муулаад байдаг юмаа сайн гээд л нэг нөхөр яримар аядах. гадаадууд бидэнд итгэтлээ уднаа. Барьцгүй дээ Монголчууд.
Зочин 2023-04-02 209.52.88.100
zam, niitiin zorlongiin asuudlaa shiidee. Hotod ongorson zil ochson zorlon oldohgui hetsuu baisan. bas zam ih hiih heregtei baina.
Зочин 2023-04-02 202.9.40.106
Монголын тухай сайхан юм ярьсан байна. харин мэдээнд сэтгэгдэл өгсөн 2 хүн Монголын тухай сайхан мэдээ цацсанд нь дургүйцэж байна. Энэ 2 хүн миний бодлоор АН-ын хүн байхаа. Тэд аль болох Монголын засгийн газрыг олон улсад муулах, гутаах зорилготой үйлдэл хийдэг юм. Монгол хүн монголынхоо төлөө сэтгэлтэй байх ёстой
Зочин 2023-04-02 192.82.67.34
Шүгэлддэг данхын англиар ярьж байхыг сонслоо, CNN-ээр ОТ-н гүний уурхайн нээлт дээр хэлсэн үгийг нь. Англи хэл нь үнэхээр өрөвдөлтэй юм байна л ээ. У.Хүрэлсүх, Цэнгэл нарын олон улсын хурал дээр үг хэлж байгаагаас ялгарах юм алга даа…
Зочин 2023-04-02 66.181.181.233
чам шиг оркууд л монголын нэрийг баастай хутгана даа. Оркууд үнэхээр биеэ авч явж чадахгүй юмаа. Зан харилцаанаас өгсүүлээд ямар ч нийгэмшсэн шинж байхгүй. Ядаж бхад супермаркет нэртэй мухлагуудад нь харилцааны соёлын А ч бхгүй малнууд гаднаас ирсэн жуулчдад муухай л сэтгэгдэл төрүүлнэ дээ.
Зочин 2023-04-02 66.181.161.209
Ярьж байгаа их юм
Зочин 2023-04-02 202.126.89.67
Harward togsson huniig zvgeer baigaarai. Engiin bochsen iltgel unshih baitugai angliar onol uzeed onts duntei togsson hun shuu
Зочин 2023-04-02 192.82.68.219
Harvard-ийн нэг л хөтөлбөр шүү дээ. Гадаад хэлийг урт удаан хугацааны тууштай уйгагүй хөдөлмөрийн үр дүнд эзэмшдэг юм шүү дээ. Харин ойр зуурын баар, дэлгүүрт ганц хоёр үг хэлэхийг хэл гэдэггүй юм. С.Баярцогт, Ч.Сайханбилэг эд нарын хэлний чадвар баар, савнаас хэтэрэхгүй. Сонингийн тасархай ч уншиж ойлгож чадахгүй ийм л түвшний боловсролтой хүмүүс байна л ээ…