Монголд зочлох жилийг "CNN" агентлаг онцлов

Хуучирсан мэдээ: 2023.04.02-нд нийтлэгдсэн

Монголд зочлох жилийг "CNN" агентлаг онцлов

Монголд зочлох жилийг "CNN" агентлаг онцлов

Монгол Улсын засгийн газар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор 2025 оныг дуустал 34 орны иргэд Монгол руу визгүй зорчих боломжтой болсон. "CNN" агентлаг дэлхий дахины аялагчдад яагаад Монголд зочлох хэрэгтэй талаар онцолжээ.

Нэгдүгээрт, 650 сая ам.доллараар боссон шинэ нисэх онгоцны буудлыг онцолж байна. Шинэ нисэх буудал нь хуучнаасаа хоёр дахин олон буюу гурван сая орчим зорчигчийг жилд хүлээн авах боломжтой. Тус нисэх буудлаас удахгүй АНУ-руу шууд нислэг үйлдэхээр яриа хэлэлцээ хийгдэж байна.

Хоёрдугаарт, орчин цагийн шинэ музей хэмээн Чингис хаан музейг онцолжээ. Тус музейд 2000 жилийн түүхтэй 10 мянга гаруй олдвор бий. Англи хэл дээрх хөтөчтэй аяллыг амралтын өдөр бүрийн 10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулдаг гэжээ.

Гуравдугаарт, "Playtime", "Spirit of Gobi", "Intro Electronic Music Festival", "Kharkhorum 360 Visual Art & Music Experience" зэрэг сүүлийн үеийн хөгжим, урлагийн наадмуудыг дурдсан байна. Энэ наадмуудын ачаар Монголын талаарх хүмүүсийн тогтсон сэтгэлгээ өөрчлөгдөж буй аж.

Дөрөвдүгээрт, наадам бол Монголд зочлох хамгийн сайхан шалтгаан гэжээ. Монголчууд 100 жилийн өмнөөс морь уралдуулж, бөх барилдаж, сур харвадаг байсан. Долдугаар сарын 11-ний өдрийн нээлтийн ёслолын тасалбарыг олж авахад амаргүй байдаг гэжээ.

Мөн Монголд ирээд морин дээрээс сур харвах, монгол уран бичлэг сурах, Баян-Өлгий аймгийг зорьж, бүргэдчидтэй уулзах, өвлийн Хөвсгөл далайг үзэх зэрэг адал явдалтай учрах боломжтой гэсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж