"Мета’ компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь халж өгөх тухай албан бичгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /2023.02.06/ "Мета" компани руу явуулна" гэж мэдээлж байсан. Тэгвэл олон нийтийн сүлжээнд Жорж Чен ажлаа хүлээлгэн өгсөн талаарх мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар ХЗДХЯ-наас тодруулахад "Жорж Чен ажлаа хүлээлгэн өгсөн талаарх мэдээлэл ирсэн нь үнэн" гэдэг хариултыг өглөө.
Х.Нямбаатар "Тусгаар улсын яамыг олон нийтийн хэрэгслээр илтэд гүтгэсэн. Иймээс нэр төрд нь халдсан үйлдэлд уучлал гуйх ёстой. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сард Жорж Чен гэдэг хүнтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцсан. Надад хоёр цагийн аудио бичлэг, уулзалтын протокол байгаа. "Мета" компани улсын дотоод хэрэгт оролцох ёсгүй. Манай зарим албан хаагч руу дарамталсан мэйл явуулсан, хоригт оруулна гэж хэлсэн. "Мета" руу явуулах албан бичигт энэ бүх баримтыг хавсаргана. Хэрэв уучлал гуйхгүй бол шүүхэд хандана" гэж байсан юм.
Эргэн сануулахад "Мета" компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал Жорж Чен ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг худлаа ярьсан хэмээн твиттерт жиргэсэн билээ.
Холбоотой мэдээ