Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багын Дээд гарам гэдэг газар Идэрийн голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлага өчигдөр /2023.03.31/ 17:40 цагт иржээ.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид мөн орон нутгаас иргэд, ажиллаж иргэн Б-ын суудлын автомашин мөс цөмөрч суусан өнөөдөр 11:21 цагт татан гаргалаа. Бэртэж гэмтсэн хүн байхгүй.
Мөсний зузаан 30-35см байгаа тул иргэд автомашинтай зорчихгүй байхыг албаныхан анхааруулж байна.
Холбоотой мэдээ