Таван цагийн дотор 512 согтуу жолооч илрүүлжээ | News.MN

Таван цагийн дотор 512 согтуу жолооч илрүүлжээ

Таван цагийн дотор 512 согтуу жолооч илрүүлжээ

Таван цагийн дотор 512 согтуу жолооч илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас 2023 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг шилжих шөнийн хугацаанд “Уусан бол бүү жолоод" шөнийн нэгдсэн хяналт шалгалтыг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулжээ.

Нэгдсэн хяналт шалгалтаар:

• Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон -512 зөрчил,

• Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 209 зөрчил;

• Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан 15 хүн, эд зүйлс;

• Гэмт хэргийн шинжтэй 4 үйлдлийг илрүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 3 сарын байдлаар нийт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 9097 жолоочийг илрүүлж, учирч болох байсан эрсдэлээс иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж ажилласан байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох нь маш ноцтой зөрчил бөгөөд жолоочийн өөрийн ухамсарт үйлдлийг зөв удирдан жолоодох, аюул бүхий нөхцөлд автомашиныг аюулгүй жолоодох чадвар архи, согтууруулах зүйл хэрэглэсэн үед хамгийн ихээр алдагдаж, автотээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг.

Тухайлбал: сүүлийн 10 жил /2013-2022 он/-ийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон үйлдлийн улмаас Эрүүгийн хуульд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих төрлийн нийт 3167 гэмт хэрэг бүртгэгдэж, үүний улмаас 1278 хүний амь хохирч, 2089 хүн гэмтсэн харамсалтай тоо баримт байна.

Мөн энэ оны 1 дүгээр улиралд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргасан 32 тохиолдол бүртгэгдэж, 9 хүний амь нас хохирсон байна.

Иймд хүний амь нас, эрүүл мэнд хохирох зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил”-өөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох зорилгоор Цагдаагийн байгууллагаас 2023 оны туршид “Уусан бол бүү жолоод” хяналт шалгалтын арга хэмжээг улсын хэмжээнд хэсэгчилсэн болон нэгдсэн байдлаар зохион байгуулж байна.

Хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулсны үр дүнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол өмнөх оны мөн үеэс 52.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Цаашид согтуу жолоочид тавих хяналт шалгалтыг жилийн туршид тогтмолжуулж ажиллах ба ялангуяа тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан буюу жолоо барих эрхгүй үедээ тээврийн хэрэгслээ жолоодож замын хөдөлгөөнд оролцох төрлийн зөрчилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж, зөрчилд холбогдогчийн тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд журамлаж ажиллах болно.

Иймд иргэн та Цагдаагийн байгууллагаас анхааруулж буй зөвлөмж мэдээллийг мөрдөж, тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо:

1. “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;

2. Биеэ авч явах чадваргүй үедээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх;

3. Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх, автомашиныхаа түлхүүрийг өгөх;

4. Үнэ бүхий зүйлсийг автомашиндаа хадгалах, орхихгүй байх;

5. Тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газарт удаан хугацаагаар орхихгүй байх, аль болох гэрэлтүүлэг, хяналтын камертай зогсоол, талбайд байршуулах;

6. Өөрийн автомашины түлхүүрийг өөрөөс нь бусад хүн авахаас сэргийлж, далд аюулгүй газарт тавих нь автомашинаа хулгайд алдах, бусад найдваргүй хэн нэгэн таны автомашиныг жолоодон зөрчил гаргахаас сэргийлдэг гэдгийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-04-01 202.131.242.74

Сургуулийн наснны хүүхдүүдэд эрүүл мэндийн хичээлийг мэргэжлийн багшаар заалгаж архи тамхи ямар нөлөөтэйг бага балчир насанд нь ойлгуулж чадвал амьдарлын явцад хүн зөв сонголтоо хийх чадвартай болдог хөгжсөн улс орнуудын туршлага байнаа, хүн өөрийнхөө мэдлэг амьдарлын дадал хэвшлээс шалтгаалж архи хэрэглэх эсэхээ өөрөө шийднэ , буруу өссөн хүххэд бухын хүзүүнээс хатуу гэдэг Монгол ардын үг байдгийг сана… хүүхэд наснаас нь зөв чиглүүлж байж л энэ их арохидалтыг засаж нийгэм цэвэршнэ

Avatar

БЗД-ийн иргэн ... ...... 2023-04-01 202.21.107.5

Илрүүлсэн бол …Тийм арга хэмжээ авлаа.. Тэдэн төгрөгөөр торголоо.. Машиныг нь журмын хашаанд хйилээ…Тоо баримт авсан ..хэрэгжүүлсэн арга хэмжээгээ бичиж мэдээлээч ээ…. Илрүүлээд л болоо юу… Машин жолоодох Эрхийг нь хасах …. жолоочийн үнэмлэхийг нь хүчингүй болгох….хийх ажил нь юм чинь ..ОХУ…Хятад шиг сайн ажиллаач дээ.. ТЦА Занашир дарга..Ренчиндорж даргын үе шиг шийдвэртэй ..идэвхитэй ажиллаач ээ….

Avatar

Харьцуулагч 2023-04-01 49.0.178.168

Энэ ч хот, аймгийн асуудал даа, даанч түүнийг засах ТББ, захиргаа гарахгүй болтой. Хувиа хичээгсэд нэг ийм л дээ. Хүүхэд нь ийм байх хамаагүй юм шиг ээ.

Avatar

Зочин 2023-04-01 122.201.22.81

Монгол хүн хүний үгэнд орохдоо амархан уур уцаар эхтэй омголон шартай зөв чиглүүлээд сайн ойлгуулаад хэлвэл архинаас гарч чхдна

Avatar

Зочин 2023-04-01 122.201.22.81

Одоо залуучуудыг болох болохгүй гээд чиглүүлэх газар алга юуг дуурайх нь сайн юу мууг мэдэхгүй байна охид нь нүүрээ будаж хүү нар нь архи тамхи хэрэглэж байна . Хүн рүүгээ чиглсэн бодлого алга аа

Avatar

Зочин 2023-04-01 122.201.22.81

Одро залуучууд бэрхшээл дааж чадахгүй хэдэн төгрбг харөөд л шууд архи гэдэг болж амьдарч байвал бэрхшээл байж л таараа архи ууж яваад хүн дайрвал хүний амь хохирч жолооч та цоожтой хаалганы цаана толгойгоо бхрина тиймээс сайхан дуу сонсож ном уншиж агаарт гарч явган алхаж стрэссээ тайлах нь чухал

Avatar

Зочин 2023-04-01 122.201.22.81

Хэнэггүй юу хийж хийх гэж байгаагаа төсөөлөёхгүй байгаа боловч сэтгэл судлал талаам нь яаасан яагаад архи уув гээд суплаад үз энэ тал дээрээс нь сэтгэл зүйтэй нь ажил

Avatar

Зочин 2023-04-01 202.21.108.23

Цагдаа нартаа их баярлалаа. Наад таван зуу гаруй согтуу толгойнууд хичнээн хүний амь нас, эрүүл мэндийг хохироох байсан бол гэхээс дотор муухайрч байна. Машиныг нь улсын орлого болгоод өөрийнх нь жолоо барих эрхийг насан туршид нь цуцлах хэрэгтэй. ИйМ Л ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИНО ДОО. бАС НААД "УУСАН БОЛ БИТГИЙ ЖОЛООД " ГЭСЭН ЗААВАЛ ХАР УС ГУДАРЧ БАЙХ ЁСТОЙ ЮМ ШИГ СОНИН УРИАГАА ӨӨРЧИЛЖ. хАР УС ГУДАРВАЛ ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВНА ГЭСЭН УРИАТАЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2023-04-01 202.55.191.130

СОГТУУ ЖОЛООЧИЙН ТОО ИХСЭЖ БАЙГАА НЬ ХУУЛЬ ГУУЛЬ БОЛЖ ЭЗЭНДЭЭ ХҮРЧ ҮЙЛЧЛЭХГҮЙ ТОЛГОЙГ НЬ ИЛЭЭД ҮЙЛДССЭН ХЭРГЭЭС ЧӨЛӨӨЛӨӨД БАЙГААД ШУУД ХОЛБООТОЙ-

ЕР НЬ ХАА САЙГҮЙ ХУРГАН ДАРГА НАР ХҮРТЭЛ ЯАЖ ЦАВЧАА ҮҮСГЭЭД НЭГ МАШИН, БАЙРТАЙ БОЛОХ УУ ГЭСЭН БОДОЛТОЙ БОЛЧИХОЖ. ТҮРЭЭСНИЙ БАЙРААР АМЬДРАГСАД ХУРГАН ДАРГЫН СЭНТИЙД СУУГААД ГЭНЭТ ӨНДӨР ҮНЭТЭЙ БАЙР, МАШИН АВААД ЯВЖ БАЙХ ЖИШЭЭНИЙ. БУСДЫГ ГЭНЭТ ГАЙХШРУУЛААД ТҮҮНИЙГЭЭ АРИУН ЦАГААН ХӨДӨЛМӨРӨӨР ОЛСОН МЭТ. ИДСЭН МӨНГӨ НЬ ХОДООДОНД ЗӨВ ЗОХИСТОЙ ХООЛ БОЛТУГАЙ

Avatar

Зочин 2023-04-01 122.201.31.43

Энэ шийдэхэд ёсой амархан шд торгуулийг бүр болих хэрэгтэй тээврийн хэрэгслийг шууд хураагаад дуудлага худалдаагаар оруулдаг болгоход маргаа ш нь согтуу жолооч хайгаад ч олдохгүй. Дундуур нь авлига цэцэглэж магадгүй зуун саяын машинаа авахын тулд 50 ийг өгөхөсөө буцахаа байна.Авсан цагдаа гарвал ганц нэгд нь ял өгчих тэгээд л хаа хаанаа нам үүү

Avatar

Зочин 2023-04-01 38.42.106.107

Илрүүллээ л гэх. Илрүүлчихээд шийтгэл нь хаанаа байнаа. Голыг нь тасартал торгоодхооч.

Avatar

Зочин 2023-04-01 124.158.65.135

Эрхийг нь олон жилээр хасах хэрэгтэй.

Avatar

JIRIIN IRGEN 2023-04-01 202.9.46.167

JOLOONII UNEMLEXGUI MURTLUU BAS ERXEE XASUULSAN IX XUMUUS JOLOO BARIJ BAIGAA… INGEJ IXEER ERXIIG NI XASAAD BAIXAD TUGJREL BUURDAGGUI EE KKKK

Avatar

Зочин 2023-04-01 202.55.191.194

эрхийг нь олон жилээр хас1

Avatar

Зочин 2023-04-01 202.179.27.206

согтуугийн машиныг шууд хураа

Avatar

Даваа 2023-04-01 59.153.115.237

хуулийн заалт их сул байна. 5 цагт 512 жолооч архи уугаад машин барьж байна гэдэг бол амьд яюах баталгаа байхгүй байна гэсэн үг, архи уугаад машин жолоодсон бол 10 жилээр эрхийг дахин олгохгүй хасах хэрэгтэй

Avatar

Зочин 2023-04-01 90.193.251.156

архи уугаад машин барьсан бол дор хаяж 3 жилээр эрхийг нь тээврийн хэрэгсэлтэй нь хасч, буцаад олгохдоо шалгалт өгдөг байх хэрэгтэй , бас торгуулийн хэмжээг дор хаяж 1сая түүнээс дээш, төлж чадахгүйг нь тээврийн хэрэгсэлийг нь барьцаалж байх хэрэгтэй. эрхээ хасуулчихаад тээврийн хэрэгсэл жолоодоод явж байвал тээврийн хэрэгслийг нь улсын орлого болгоод өөрийг нь хорьдог байх хэрэгтэй

Avatar

Зочин 2023-04-01 202.21.108.3

yag yamar humuus ogtuugaar bariad bna gedeg too barimt. sudalgaa bna uu? zaa barag bagtsaalj l bna l daa. huduunuus heden malaa zaraad orood irsen, hotod ireed yu ch hiij bolno geed oilgochihson orkuud l arhi uuchihaad mashin barij bgaa dooo

Avatar

Gaadan 2023-04-01 192.82.74.252

Mun tiim toonii joloonii unemlehgui, joloodoh ergee hasuulsan nuhduud zamiin hudulguund udur bur oroltsoj baidag yum. Hedhen tsag ajillaad ingej ilruulj baigaa yum. Tsagdaa nar sain ajillabal tugjtel buurna shuu dee. Ted haaya mungu heregtei uedee ingej ajilladag yum daa.

Avatar

Зочин 2023-04-01 202.55.188.33

Цагдаа нар сайн ажилсан байна.

Avatar

зочин 2023-04-01 192.82.67.125

энэ бүх баар ресторануудаа орой 10 цагт хаагаачээ. УБ т архинд живж, ард иргэд архичингуудад алдуулаад дууслаа. энэ хотын дарга гээч тэнэг бөх л архидалт янхандалтыг ихдвэргэж бгаа шүү

Avatar

Уншигч 2023-04-01 202.9.46.202

Зарим оронд согтуу жолоочийн машиныг хурааж улсын орлого болгодог юм билээ. Манайд энэ жишгийг нэвтрүүлбэл дорхноо цэгцэрнэ дээ.

Avatar

Зочин 2023-04-01 66.181.160.108

Согтуугаар машин жолоодсон хүний жолоодох эрхийг доод тал нь 5 жилээр хасдаг болох хэрэгтэй!!! Согтуучууд зөвхөн өөртөө төдийгүй орчин тойрондоо аюултай, мөрөөрөө явсан хүнийг хохироох аюултай!!!

Avatar

Зочин 2023-04-01 202.126.90.117

Шоронд ял өгөөд явуул.

Avatar

Зочин 2023-04-01 192.82.71.236

Согтуу жолоочийн эрхийг ядаж 10 жилээр хасаад, эрхээ хасуулчихаад жолоодвол 2-4 жил суулгахаар хуульчлаач. Тэгэх юм бол наад түгжрэл чинь шууд багасна шүү дээ. Эсвэл хууль ёсоор 10 саяас дээш дүнгээр торгож болно. Энэ чинь маш олон давуу талтай. Торгуулах хүмүүс бол улсад их орлого оруулчихна. Хотын дарга нарын толгойны өвчин болсон түгжрэл чинь буурна. Нэг хоногт 500 хүний эрх хасвал сард 15000, жилд 20000 шахам жолоочийн эрх хасагдана. Хотын хөдөлгөөний эрчим шууд 5 хувиар багасна.

Avatar

Зочин 2023-04-01 202.9.46.62

mashin barih erhiig ni 3 jilees deesh hugatsaagaar hasaj, 5 sayaas deesh undur torguuli onoohgui bol ene baidal zasrahgui dee. sogtuu galzuuchuud hun dairch gemteeser l bh biz. torguuli tuluh esvel 1 jilees deesh horih yal onooh heegtei

Avatar

үнэнүү 2023-04-01 202.21.108.2

минутанд 2ийг үү багцаатай бич л дээ

Avatar

Зочин 2023-04-01 90.193.251.156

олон газар зэрэг хяналт хийж болдог гэдгийг ухаарч ойлгохгүй юм бүрийг л өөнтөглөөд буйдан дээрээ хэвтэж байх юм даа !!!!

Avatar

Зочин 2023-04-01 202.21.108.3

teneg ork

Avatar

Зочин 2023-04-01 122.201.31.107

согтуу жолоочийнхоо эрхийг 1 жил ба түүнээс дээш эрхийг нь хасаачээ . торгуул шийтгэлийг нь өндөр болгооч ээ. явган зорчигч бид амар амаглан гудамж замаар зорчмоор бна аа. айдас хүйдэст автагдаж машин харахлээрээ согтуу жолооч байх бий айдаст орж бна … орон нутаг замд эсрэг хөдөлгөөн машинаасаа эмээдэг боллоо. төр засаг гэж байна уу …. төмөр нүүрээ харуулаач ээ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж