Гүнжийн сүмд гарсан түймрийг унтраажээ

Хуучирсан мэдээ: 2023.04.01-нд нийтлэгдсэн

Гүнжийн сүмд гарсан түймрийг унтраажээ

Гүнжийн сүмд гарсан түймрийг унтраажээ

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3-р баг Гүнжийн сүмд ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлага /2023.03.31/ 16:05 цагт ирсэн. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн хүрэлцэн очиход 14 га орчим талбай шатаж байсныг цурманд оруулсан.

Түймрийн голомтод Эрдэнэ сум, Тэрэлжийн байгалийн цогцолбор газраас нийт 37 хүн, таван автомашин, гурван мотоцикл, зургаан морьтой ажиллалаа.

Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хуурайшилт ихтэй, ой хээр, шар өвсний гал түймэр гарах эрсдэл өндөр байна.

Иймд зуслан, ногоон бүсийн айл өрх, аж ахуйн нэгж байгууллага хашааныхаа өнжмөл өвсөө шатаахгүй байх, гагнуур хийхгүй байх, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, тамхины ишээ бүрэн гүйцэд унтраах, шашны зан үйл хийхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж