Д.Амарбаясгалан төрийн өмчит компаниудыг "шүүрдэнэ" | News.MN

Д.Амарбаясгалан төрийн өмчит компаниудыг "шүүрдэнэ"

Д.Амарбаясгалан төрийн өмчит компаниудыг "шүүрдэнэ"

Д.Амарбаясгалан төрийн өмчит компаниудыг "шүүрдэнэ"

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр /2023.03.31/ Төрийн нарийн бичгийн дарга нар болон Төрийн өмчит компаниудын удирдлагуудыг тус тусад нь хүлээн авч уулзжээ. Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх “5Ш” ажиллагаагаа танилцуулсан сурагтай. Учир нь ЗГХЭГ-ын дарга "5Ш" ажиллагааны хоёрыг нь буюу ‘Шүүр’болон ‘Шилжүүлэн авах ажиллагаа’-г  хариуцан ажиллахаар болсон юм.

‘Шүүр ажиллагаа’-ны хүрээнд төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газруудын даргын албан тушаалд хууль бусаар томилогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгожээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн алба хуулийн зөрчилгүй байх учиртайг тэмдэглээд төрд шаардлагатай албан хаагчдын судалгааг гарган хэрэгцээт мэргэжилтнүүдээ бэлтгэдэг байх зарчим баримтлахаа илэрхийлжээ. Цаашид төрийн өмчит компаниудыг ч шинэчилнэ гэдгээ төрийн өмчит компаниудын удирдлагуудтай уулзах үеэрээ онцолсон байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлэл хийхдээ "Ерөнхий сайдын санаачлагаар 2023 оны "Авлигатай тэмцэх жил" болгох тогтоолыг баталлаа. Ингэснээр харъяа сайд болон агентлагуудад авлигатай тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг албан даалгавар болгон хавсралтаар баталж, хүргүүлсэн.

Далд байгаа эдийн засгийг ил болгох, олборлох салбарын ил тод байдал бий болгох, хил үнийг тогтоох систем бий болгож чадсанаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 55 их наядад хүргэх боломжтой.

Энэ хүрээнд авч үзвэл “Авлигатай тэмцэх жил”-ийн хүрээнд дэвшүүлсэн зорилго үр дүнд хүрсэн тохиолдолд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний орлого анх удаа 5000 ам.доллар давах боломжтой гэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-04-01 202.126.88.123

бурхангүй газарт бумба галзуурна

Avatar

Зочин 2023-04-01 202.126.89.57

өөрийнхөө томилсон хүмүүсээ шүүрдэж дээ.

Avatar

Батаа 2023-04-01 103.26.194.222

Үе үе шүүрдэж цэвэрлэх хэрэгтэй. Гэхдээ шүүрдэх нэрээр олон жил ажилласан доогуур албан тушаалтай иргэдийг далимдуулж халаад өөр хүмүүс шургуулах ажиллагаа давхар явагдаж буйг анхаараарай.

Avatar

... 2023-04-01 103.229.123.194

Чам шиг жулдрай юу? Намаа шүүрд! Тэнд чинь хулгайч, а******н, хүчиндэгч, архичин, я***н, гишүүн нэртэй чам мэтийн жулдрай нар их бий.

Avatar

тт 2023-04-01 202.55.188.44

Хамгийн их монгол улсыг хохироосон Х.Баттулгаа яаж ч чадахгүй байж та нарын авилгалтай тэмцэнэ гэж юу байдагийн бэ ЧИ ӨӨРИЙГӨӨ ШАЛГУУЛ ЛУЙВАРЧИН МИНЬ

Avatar

зочин 2023-04-01 192.82.84.64

Эрдэнэтийн дарга нар ажлаа хийхгүй спортынхныг дагаж их тэнэх юм. Улдсын мөнгийг ч хайр гамгүй зарах юм даа.

Avatar

Иргэн 2023-04-01 192.82.77.112

Төрийн өмчийн гэдэг энэ олон компаниудаа зүгээр л цөөл, татан буулга! Хүн солиод ямар ч нэмэргүй, ёстой худлаа Ш ажиллагаа болно шүү!, хулгайч биш хүн ч очоод хулгай хийнэ эсвэл хийлгүүлнэ! Хувийн хэвшилтэй өрсөлддөг, зах зээлийг нь булаадаг энэ тогтолцоогоо л боль гээд байгаа юмаа, даргаа!!!

Avatar

иргэн 2023-04-01 66.181.190.101

уг нь зөв юм яриад байх юм тэгсэн мөртлөө амьдрал дээр эсрэгээрээ попчид оо гэж

Avatar

Ii 2023-04-01 66.181.179.129

Barag ter ni deer shuu Hudlaa humuuseer togloj ywdag

Avatar

Ii 2023-04-01 66.181.179.129

Hugjliin bank bn hudlaa songon shalgaruulalttai

Avatar

Zochin 2023-04-01 66.181.179.129

7 udaa hun duudaj yriltslaga awch hudlaa yrisan geed boddoo

Avatar

Зочин 2023-04-01 202.72.245.206

Эхлээд Цагаан ордон доторх хар хогоо цэвэрлэ, дараа нь саарал ордон доторх гэх мэтээр…

Avatar

Зочин 2023-04-01 202.9.40.183

Цэвэрлэх гэж байгаа юм бол дээрээс нь эхлээч. Хэдэн тонн алт, зочид буудлаар гараагаа эхэлсэн тэрбумтан хулгайчуудаа шүүрд. Дээрээ бохир бол бохир нь доошоо унаад шүүрдсэн газар чинь дахиад л хогтой болно.

Avatar

Зочин 2023-04-01 66.181.177.78

Намын нэр барьж төрд шургалсан цүнх баригчидыг бүгдийг нь шүүрдээд туршлагатай төрийн албан хаагчидаа буцааж томил

Avatar

Зочин 2023-04-01 122.201.22.64

ТӨХКд буруу байхгүй ддддаргаар очсон нөхөд нь намтай нийлээд өмч хөрөнгө санхүүгийн нь хулгай хийгээд идчихээд байгаад гол асуудал байгаа шүү Амарбаясгалан сайдаа????

Avatar

Зочин 2023-04-01 64.119.18.129

Чиний шахсан боловсролгүй шаарнууд зөндөө тэднийгээ дээш татах зорилготой юу эхлээд өөр шигээ мэдлэгүй туршлагагүй боловсролгүй новшнуудаа шүүрд Амарбаясгалантай гуай хамгийн их түүхэнд хар толбоыг чи тарих байх гэж харагдаж байна

Avatar

Зочин 2023-04-01 103.212.119.56

худлаа …ЭТТ сонгон шалгаруулалт яалаа. ерөөсөө итгэхэд хэцүү . сүүлчийн найдвар тасарсан. одоо зайлцгаана уу

Avatar

зочин 2023-04-01 202.21.119.242

төрийн өмчит компанид орсон мэргэжилтэн нэртэй том, жижиг хуурас дүүрэн шүү. лав шигдсэн хуураснуудыг нарийн шүүрээр олон удаа шүүрдэх хэрэгтэй. шүүр хугалах байхдаа. Амжилт хүснэ.

Avatar

Зочин 2023-04-01 202.9.40.208

Та, өөрөө төрийн албанд шахсан хогоо эхлээд шүүрд!

Avatar

Bachka seoul 2023-04-01 202.126.90.38

miat iin gadaadiin toloologchiin gazriihniig shuurdeech. Berlin d Tsengeliin ohin, Enkhbold gishuunii duu. Seould gehed casino chin Gerel huuhen, jujigchin g.m et dandaa buruu gariihan aar duurcheed udlaj bn

Avatar

Зочин 2023-04-01 202.126.90.133

Tegne ingene geeed. Chinii ajil chin amar ajil yum bish u

Avatar

Зочин 2023-04-01 66.181.161.61

наад удирдлагууд чинь өөрсөдөө авилгачид. Өөрөө өөрийгөө шүүрдэх юм уу

Avatar

Зочин 2023-04-01 103.26.194.155

ДАВХАРДСАН ЗОРИЛГОТОЙ ОЛОН АЛБА БАЙГААДАА БҮГДИЙГ НЬ ТАТАН БУУЛГӨХ ХЭРЭГТЭЙ ОЛОН БОЛОВСРОЛГҮЙ НӨХДҮҮД КОМПЮТЕР ТОГЛООД СУУЦГААЖ БАЙГАА

Avatar

555 2023-04-01 103.57.93.201

Барилга хот байгуулалтын яам бүтцийн өөрслөлт гээд Албаны даргын ханш аль хэдийнээ ам амандаа яриад явж байх юм. Та нар бүтцийн өөрчлөлт хийж мөнгө босгодог бизнесээ хэзээ болих юм бэ? 2-3-4-5-р ээлж гээд шунал хэзээ ч дуусашгүй ш дээ

Avatar

Зочин 2023-04-01 103.26.194.155

БУДААН ТУЛАМ ХОЛ ОЧИЖ х**

Avatar

Хотын иргэн 2023-04-01 192.82.91.33

Арван хувийн этгээд очсон юм чинь тэгнэ шүү дээ.

Avatar

Монгол 2023-04-01 202.126.90.1

Амарбаясгалан
МИАТ гэж ёстой нэг шүүрдэх ёстой төрийн өмчийн компани бий шүү
нисгэгч нар, онгоцны инженерүүд, зорчигч үйлчилгээний ажилтнуудаасаа давсан тооны хариуцсан тодорхой ажилгүй хүмүүс маш их болсон байгаа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж