Өнөөдөр инээдмийн баярын өдөр

Хуучирсан мэдээ: 2023.04.01-нд нийтлэгдсэн

Өнөөдөр инээдмийн баярын өдөр

Өнөөдөр инээдмийн баярын өдөр

Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1. Олон улсын инээдмийн баярын өдөр. Гэхдээ зарим оронд энэ өдрийг тэнэгүүдийн баяр ч гэдэг. Энэ баярыг дэлхийн олон улсад тэмдэглэдэг ч хаанаас хэрхэн үүссэн тухай бодитой түүх байдаггүй гэнэ.

Энэ өдөр хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлалттай. Инээдмийн баярын өдрийн маш олон түүх байдаг. Тухайлбал, францчууд үүнийг шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой гэдэг. XVI зууны хоёрдугаар хагас хүртэл дөрөвдүгээр сарын нэгний өдөр шинэ жилийг угтдаг байжээ. Францын хаан шинэ оныг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх зарлиг гаргасан байна. Гэвч зарим нь энэ шийдвэрийг хүлээн авахаас татгалзаж дөрөвдүгээр сарын 1-нд шинэ оноо угтаж, уламжлалт ёсоор бие биедээ загас явуулсаар байв. Тиймээс эдгээр хүмүүсийг шоглон тэнэгүүдийн өдөр хэмээн нэрлэжээ.

Францчууд энэ өдрийг дөрөвдүгээр сарын загас ч гэдэг. Ер нь Европын ихэнх орнуудад тэнэгүүдийн өдөр гэдэг.

Энэ өдөр найз нөхөд, танилуудаа хуурах, элэглэх хөгжилдөх өдөр юм. Шинэ Зеланд, Ирланд, Их Британи, Авсрали, Өмнөд Африкт зөвхөн үдээс өмнө хуурах бичигдээгүй хууль, уламжлал тогтсон бөгөөд үдээс хойш хуурахыг "4 сарын тэнэг" хэмээн нэрлэдэг ажээ. Манай хойд хөрш болон хамтын нөхөрлөлийн орнуудын "Тэнэгүүдийн баяр" -ын өдөр буюу Юморина-г Одесс хотноо тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж