Тухайн шинэ чиглэл нь Нисэхийн эцсээс ТЭЦ-4 буюу Эрчим хүчний гудамж, Гурвалжингийн гүүрээр 3-р эмнэлэг, 3, 4-р хороолол чиглэлийн маршрутаар иргэдэд үйлчилнэ.
Нарны гүүрээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэж гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн нь иргэдийн эсэргүүцэлтэй тулаад байсан.
Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.БАТЗОРИГ:
-Гурав хоногийн өмнөөс эхлэн хоёр байршил, гурван уулзварт чиглэлийн хөдөлгөөний өөрчлөлт хийсэн. Өмнөх судалгаанд суурилж өөрчлөлтийг хийсэн ч зарим нэг хүндрэлтэй асуудал гарсан. Хотхоны оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан ч албаныхан хэрэгжилтийг үргэлжлүүлж байна. Бид цаашид замын хөдөлгөөний чиглэлийн өөрчлөлтийг шат дараатай явуулна. Эхлээд Зайсангийн уулзварыг нэг чигийн өөрчлөлттэй болгосон. Цаашид зарим дүүргийн замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулна.
Нэг чигийн хөдөлгөөний өөрчлөлтийг цуцалсан зүйл байхгүй. Туршилтын хугацаа энэ долоо хоногт дуусна.
Үр дүнгийн талаарх мэдээллийг ирэх долоо хоногт дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд явна. Өөрчлөлтийг түр горимоор авч хэрэгжүүлж байгаа ажил ба үүний үр дүнг үзэх шаардлагатай. Алтай хотхоны гурван мянган оршин суугчдын машин биш, 80 мянган тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн талаар ярьж байгаа учраас үүнд тулгуурлаж шийдвэрээ гаргана. Холбогдох албаныхан хоёр өдөр тус хотхоны оршин суугчидтай уулзаж тодорхой тайлбаруудыг өгсөн. Мэдээж үл ойлголцол, буруу зөрүү мэдээлэл түгэээ байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ иргэд хүлээцтэй хандах нь зүйтэй гэж мэдээлсэн юм.
Зочин 2023-04-01 202.126.88.192
автобусанд зорчтх зорчтгчдын 50% нь мөнгө төлөлтөө автобусны жолоочид бэлэн мөнгө өгч тэр нь улсад биш хувь жолоочтйн халаасанд орж б.на энэ талаар арга хэмжээ авах хэрэгтэй шдээ одоо бүр санаа зовохгүй аваад тоолоод л сууж б.на шүү жолооч нар
Зочин 2023-04-01 192.82.83.121
Нарны замаар 2 хон чиглэл явдаг. Хотын төврүү ордог чиглэл гаргаж өгнө үү, Ядаж л МУБИС, МУИС ордог автобус гаргаачээ.
ZOCHIN 2023-04-01 220.108.217.252
ЗАЙСАНГИЙН 1 ЧИГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЯАРАЛТАЙ ЦУЦЛА, ӨМНӨХӨӨСӨӨ БҮР ДОРДСОН БНА, НАРНЫ ГҮҮРИЙН ЭНЭ ТУРШИЛТАА БАС ЗОГСОО, БАС БҮР ДОРДСОН БНА, ЭНД ТИЙМ ИХ АЙХТАР ТҮГЖРЭЛ ҮГҮЙ ШҮҮ ДЭЭ, ТАГ ЗОГСОЛТ БАЙХГҮЙ, АЖИЛ ЦУГЛАХ, ТАРАХАД Л ДОХИОГООР ХӨДӨЛЖ ЯВСААР ӨНГӨРДӨГ, ТИЙМЭЭС ТУРШИЛТАА ЗОГСОО.
Зочин 2023-04-01 66.181.178.57
20 мянган хүний эрх ашгаас 200 мянган хүний эрх эл хөрөнгө чухал. Өмнө нь Алтай хотхоноос гарч байгаа машин эргэх эгнээндээ орохын тулд хөндлөн гацаж хойноос ирэх урсгалыг тэр чигээр нь хаадаг. Битгий бууж өгөөрэй. Амжиилт
Б 2023-04-01 103.10.21.47
таатай мэдээ бна
Зочин 2023-04-01 66.181.161.42
ЧД 149-р сургууль баянбүрдийн хооронд автобус явуулж эхлээчээ нийслэлийн дарга нараа
зочин 2023-04-01 66.181.181.198
Шинэ чиглэл нээж өгсөнд Нийтийн тээвэрт талархаж байнаа.
Үнэхээр шаардлагатай чиглэлд автобус явуулах болжээ. Амжилт хүсьеээ Нийтийн тээврийнхэнд
зочин 2023-04-01 202.9.46.23
Хан-уулын 10-р хорооныхон санал гаргаагүй бололтой. 10-р хорооны иргэдийг битгий суулгаарай