Тухайн шинэ чиглэл нь Нисэхийн эцсээс ТЭЦ-4 буюу Эрчим хүчний гудамж, Гурвалжингийн гүүрээр 3-р эмнэлэг, 3, 4-р хороолол чиглэлийн маршрутаар иргэдэд үйлчилнэ.
Нарны гүүрээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэж гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн нь иргэдийн эсэргүүцэлтэй тулаад байсан.
Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.БАТЗОРИГ:
-Гурав хоногийн өмнөөс эхлэн хоёр байршил, гурван уулзварт чиглэлийн хөдөлгөөний өөрчлөлт хийсэн. Өмнөх судалгаанд суурилж өөрчлөлтийг хийсэн ч зарим нэг хүндрэлтэй асуудал гарсан. Хотхоны оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан ч албаныхан хэрэгжилтийг үргэлжлүүлж байна. Бид цаашид замын хөдөлгөөний чиглэлийн өөрчлөлтийг шат дараатай явуулна. Эхлээд Зайсангийн уулзварыг нэг чигийн өөрчлөлттэй болгосон. Цаашид зарим дүүргийн замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулна.
Нэг чигийн хөдөлгөөний өөрчлөлтийг цуцалсан зүйл байхгүй. Туршилтын хугацаа энэ долоо хоногт дуусна.
Үр дүнгийн талаарх мэдээллийг ирэх долоо хоногт дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд явна. Өөрчлөлтийг түр горимоор авч хэрэгжүүлж байгаа ажил ба үүний үр дүнг үзэх шаардлагатай. Алтай хотхоны гурван мянган оршин суугчдын машин биш, 80 мянган тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн талаар ярьж байгаа учраас үүнд тулгуурлаж шийдвэрээ гаргана. Холбогдох албаныхан хоёр өдөр тус хотхоны оршин суугчидтай уулзаж тодорхой тайлбаруудыг өгсөн. Мэдээж үл ойлголцол, буруу зөрүү мэдээлэл түгэээ байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ иргэд хүлээцтэй хандах нь зүйтэй гэж мэдээлсэн юм.
Холбоотой мэдээ