Оюутолгойн далд уурхайнхан 3 дахь өдрөө ажил хаялтаа үргэлжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2023.04.02-нд нийтлэгдсэн

Оюутолгойн далд уурхайнхан 3 дахь өдрөө ажил хаялтаа үргэлжлүүлж байна

Оюутолгойн далд уурхайнхан 3 дахь өдрөө ажил хаялтаа үргэлжлүүлж байна

Оюутолгойн далд уурхайн 200 гаруй ажилтан гуравдугаар сарын 31-нээс ажил хаяж буй талаар мэдээлсэн. Тодруулбал, монгол ажилчид цалин хөлсөө шударгаар тооцож олгуулах асуудлаар хөдөлмөрийн хяналтын байгууллага, захиргааны хэргийн шүүхэд хандаж улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хамтын маргаанаа эв зүйгээр шийдэхийг хүссэн ч мухардалд орсон байна. Тиймээс ийнхүү ажил хаялт зарлахад хүрчээ.

Тус компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос энэ сарын 14-ний өдөр хэвлэлийн хурал хийхдээ "2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тэгш хуваарь буюу 14/14 хуваариар ажиллаж эхэлсэн. Энэ нь маш олон давуу талыг уурхайчид, уртын ээлжийн ажилчдад авчирсан. Гэсэн хэдий ч бид бүхэн энэ хуваариар ажилласнаас хойш илүү цаг болон цалин хөлсөө дутуу олгох асуудал яригдаж эхэлсэн. Манай компани гэхэд илүү цаг олгож байгаа боловч үндсэн цалингаа 35.8 буюу 40 хувиар бууруулсан" гэж мэдээлж байв.

Ажилтнууд энэ асуудлаар "Уорли инженеринг" компанитайгаа тохиролцохоор хэд хэдэн удаагийн уулзалт хийж, хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэн дундын зууч томилуулан ажилласан ч үр дүнд хүрээгүй тул ийнхүү ажил хаяж байгаа аж.

Ажил хаялт гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд хэзээ дуусгахыг хэлж мэдэхгүй гэдгийг ажилчид хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж