Бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2023.04.02-нд нийтлэгдсэн

Бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

Бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

Энэ амралтын өдрүүдэд эрс хүйтрэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Тодруулбал, хүйтэрч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус,  Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -15…-20 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр  -8…-13 градус хүйтэн,  говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар  +1…+6 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -10…-15 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Хүрэн бэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, говийн  бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын  тал  нутгаар +15…+20 градус,  говийн  бүс нутгийн баруун хэсэг, Халх гол орчмоор  +8…+13 градус,   Хангайн нурууны өвөр бэл , говийн  бүс нутгийн хойд хэсгээр  +4…+9 дулаан, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.

Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 2-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар  түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар  хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -12…-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -6…-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна. 4,5-нд нутгийн өмнөд хэсгээр өдөртөө дулаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ГайхмаарГайхмаар
10
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж