Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2023.03.31-нд нийтлэгдсэн

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөө шөнө Архангайн нутаг, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, маргааш өдөр Булганы өмнөд, Өвөрхангайн  хойд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурахыг анхаарууллаа.

Хаврын цаг агаарын нөхцөл хормын төдийд хувьсан өөрчлөгддөг тул малчид, тээвэрчид, иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр дээрх аймгуудаас гадна ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах аж.

Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Тиймээс орон нутаг руу зорчих иргэд сонор сэрэмжтэй байна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж