Дайны эсэргүүцэгч, хүний эрх ардчиллыг дээдлэхийг эрхэмлэдэг “No double standard” иргэдийн хөдөлгөөнийхөн сүүлийн жилүүдэд идэвхтэй дуу хоолойгоо илэрхийлж байгаа. Тэгвэл тус хөдөлгөөнийхөн иргэдээс ерөнхий сайдын "Шинэ үндсэн хууль" гэх үйл ажиллагаа нь бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд санал гаргасан. Тэрхүү мэдээлэлд маргаан үүсгэхээс татгалзсан татгалзсан гэх хариуг өгсөн учир “No double standard” иргэдийн хөдөлгөөнийхөн тогтоолыг эс зөвшөөрч Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргана гэжээ.
"NoDoubleStandard" хөдөлгөөн өнгөрсөн 2021 оны зургадугаар сарын 25-наас эхлэн Засгийн газар болон УОК, ЭМЯ-нд найман шаардлага хүргүүлсэн. Тухайн үед Covid-19-өөр нас барсан иргэдийн ар гэрийн өмнө хариуцлага хүлээх, цар тахлын үед төрөөс зарцуулж буй төсвийг олон нийтэд нээлттэй харуулах, удаа дараагийн хязгаарлалт тогтоохгүй байх, халдвар илрүүлэх шинжилгээг нийт цэгүүдэд үнэгүй авах зэрэг шаардлага, саналыг удаа дараа хүргүүлж байв.
Холбоотой мэдээ